МИАТ ТӨХК нь нислэгийн үеийн тусгай хоолны үйлчилгээтэй боллоо

Эрхэм зорчигчид оо

Манай нислэгээр аялахаар төлөвлөж байгаа зорчигч Та эрүүл мэнд, нас, шашин шүтлэг зэрэг шалтгаанаар тусгай хоолны үйлчилгээ шаардлагатай бол http://miat.com/pagecontent.php?pageId=63&lang=mn холбоосоор танилцаж, нислэгийн тийзээ захиалах үедээ болон нислэг эхлэхээс 24 цагийн өмнө захиалгаа өгч үйлчлүүлээрэй.
 

Энэ удаа ‘НЯРАЙ ХҮҮХЭД’ болон ‘ХҮҮХЭД’-ийн бие организмд шаардлагатай амин дэм, эрдэс, шим тэжээлийг агуулсан хоолны захиалгыг хэрхэн хийх талаар танилцуулж байгаа бөгөөд  зорчигч Та бага насны зорчигчтой аялах бол манай нислэгийн үеийн тусгай_хоолны үйлчилгээнд хамрагдаарай.

Энэхүү үйлчилгээ нь:

  • 0-2 насны нялх хүүхдэд #тусгай_хоолны урьдчилан захиалга өгсөн эсэхээс үл хамааран шууд хүргэгдэнэ
  • 2 - 12 насны хүүхдийн хоолыг зорчигч урьдчилан захиалга өгснөөр нислэгийн үед тусгай хоолоор үйлчлэх боломжтой юм.

 Тусгай хоолны үйлчилгээ нь нэмэлт хураамжгүй болно.

ХЭРХЭН ЗАХИАЛАХ  ВЭ
Нислэгийн тийзээ захиалах үедээ:
Тийз борлуулагч агентаас нислэгийн тийзээ захиалж буй тохиолдолд;
Тухайн тийз борлуулагч агентаар дамжуулан Та тусгай хоолоо захиална уу.

Захиалга өгөхдөө:
Мэдээлэл лавлагааны тасаг (976) 11 333 999 callcenter@miat.com

Жич:
* Хэрэв Та нислэгийн өдрөө өөрчилж буй бол тусгай хоолны захиалгаа дахин шалгаж, баталгаажуулна уу.
* #МИАТ компанийн код хуваах гэрээний хүрээнд хамтрагч авиакомпанийн нислэгээр аялж буй тохиолдолд тусгай хоолны үйлчилгээ хүлээн авах боломжгүй байх магадлалтайг анхаарна уу.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-04-26 04:32:35
    МИАТ - зорчигч бүрт хоцорч болохгүй гэж утсаар хэлэх хэрэггүй хоцорсон бол хаяаад яв иргэд бас ухамсарлах ёстой тэд нэг хоцороно дахиад хоцроно 3- дахь удаа хоц...
  • + 2019-04-11 15:54:42
    МИАТ-ын хоол тун дажгүй шүү! Пээ, тэгэхэд Айрчайна-ийн хоол гэж нохой тоож идмээргүй муухай юм байдаг!!
  •  2019-04-11 08:39:13
    виски 10 шил захиалая