Ерөнхий прокурор анхаарал татсан хэргүүдийн шийдвэрийг олон нийтэд мэдээлж байхыг чиглэл болгожээ

Авлигын гэмт хэрэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, хүүхдийн эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг, хүрээлэн буй орчны эсрэг болон улс, орон нутгийн хэмжээнд олон нийтийн анхаарлыг татсан хэргийг шүүхээр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн даруй прокурор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлж байхыг Улсын ерөнхий прокурор чиглэл болгожээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг хангах, бодитой, үнэн зөв мэдээллийг эх сурвалжаас нийтэд хүргэхэд чиглэсэн энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлч нартай хамтран ажиллах, хуулиар хориглосноос бусад тохиолдолд шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, прокурорын байгууллагын цахим хуудсаар дамжуулан иргэдэд мэдээллийг хүртээмжтэй хүргэх ажлыг идэвхжүүлэхийг нийт прокурорын газруудад даалгасан байна.

МУЕПГ
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хуульч 2019-04-12 02:31:38
    УЛС ТӨРЖСӨН ШҮҮГЧ ПРОКУРОРТОЙ БАЙХЫГ МОНГОЛЫН ТӨР 1937,1964,2012 НД ҮЗСЭН,,, ОДОО ПАРЛАМЕНТ ӨӨРӨӨ ШҮҮХ,ПРОКУРОР БОЛООД ХАВТАС ХЭРГИЙГ ЯАДАГЫГ ҮЗНЭ ,,
    202.9.43.236
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-04-11 10:27:46
    Үндсэн хуулинд хууль шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй гэдэг үгийг та өдөр бүр санаж ажлаарай
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах