Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Азийн худалдааг дэмжих Форумын (Asian Trade Promotion Forum- ATPF ) тэргүүнүүдийн 27-р ээлжит хуралдааныг “Худалдааг хөнгөвчлөх, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон “Ногоон бизнес” –ийг дэмжин хөгжүүлэхэд Худалдааг Дэмжих Байгууллагын үүрэг оролцоо” сэдвийн дор өнөөдөр төрийн ордны Б танхимд зохион байгуулж байна.
Тус форумд Япон, Хятад, Солонгос, Австрали, Малази, Энэтхэгзэрэг 19 орны 50 гаруй төлөөлөгч оролцож буй. Мөн Олон улсын худалдааны төв(International Trade Center ) -ийн төлөөлөгч урилгаар оролцож байгаа ажээ.Хуралдааныг УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл болон Японы Гадаад худалдаа, Хөрөнгө оруулалтын агентлагийн дарга Хироюки Ишигэ нар нээж үг хэллээ.
Азийн худалдааг дэмжих форум нь 1987 онд таван гишүүнтэйгээр харилцан мэдээлэл солилцох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар бүс нутгийн худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор байгуулагдсан байна.УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл “Ногоон бизнес, гадаадын шууд хөрөнгө оруулалт ба худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаан дахь Худалдааг Дэмжих Байгууллагуудын үүрэг, оролцоо” сэдэвт илтгэл тавив.Тус форум хоёр өдөр үргэлжилнэ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Оллоо.мн