60 гаруй мянган иргэний жолооны үнэмлэх хүлээгдэж байна
Жолооны үнэмлэх хэвлэгдэхгүй байгаад удаж байна. Учир нь бэлдэц дууссан гэх шалтгаанаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн жолооны үнэмлэх хэвлэхгүй байгаа юм.

Уг нь энэ он гараад хэвлэгдэж эхэлнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл хэвлээгүй байна.

Харин албаны эх сурвалжийн хэлж буйгаар “Энэ сарын 15-наас эхэлж жолооны үнэмлэх хэвлэгдэнэ. Шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн, үнэмлэхээ солиулахаар өгсөн 60 гаруй мянган иргэний жолооны үнэмлэхийн материал хүлээгдэж байна.

Дашрамд дуулгахад, одоо үнэмлэхээ захиалсан болон оны өмнө захиалсан иргэд нийлүүлэлт эхлэхээр "Монгол шуудан" компаний захиалгын утас руу холбогдож байгаа газраа хүргүүлээд авч болно.

Мөн Дүнжингарав, Драгон төв, Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхимаас жолооны үнэмлэхээ авч болно” гэжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Асуудал 2019-04-11 08:05:46
    Жолооны үнэмлэх хүлээгдэж байна, бэлдэц байхгүй гэдэг асуудал бараг 15 жил тасралтгүй яригдаж байна. Үүнийг цэгцэлж болохгүй юу?
    203.217.139.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-04-11 03:52:16
    Даахгүй байж нохой булуу хураана гэдэгсэн ж/үнэмлэх шар одоо хөх мөнгө олж болноо мөнгө олохыг зөвхөн ард түмнээ шулах гэж ойлгож болохгүй
    202.9.42.42
    Мэдэгдсэн Хариулах