Автомашины 4 зогсоолтой нэг ч машингүй Д.Цогтбаатар сайд
Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг үг байдаг даа. Үүн шиг УИХ-ын гишүүн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 4 ширхэг автомашины зогсоолтой боловч ганц ч машингүй гэж хөрөнгө орлогоо мэдүүлжээ.

Мөн сайд тэрбумын үнэлгээтэй дөрвөн орон сууцтай. Жилийн 27 сая төгрөгийн орлоготой, орлоготойгоо дүйцэхүйц хэмжээний зээлтэй.  Сонирхуулахад, Д.Цогтбаатар нь  Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа буюу 2014 онд жилийн 60 сая, 2015 онд 28 сая, 2016 онд 193 сая төгрөгийн орлоготой байж. Гэтэл Гадаад харилцааны сайдаар ажиллаж эхэлснээр түүний орлого огцом буурч 2017 онд 31 сая, 2018 онд 27 сая төгрөгийн жилийн орлого олжээ.

Харин түүний гэр бүл жилийн 168 сая төгрөгийн орлого олдог тухай мэдүүлжээ.
 
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1 2019-04-11 15:58:12
    Энэ залуу харин ч хаа очиж эдэн дундаа бол арай танагтай нь байх шүү! Даруу төлөв хүн шиг харагддаг. Харин гадаадтай харилцдаг хүн үс зүсээ сайн янзалж баймаар!...
  • Бат 2019-04-11 05:34:37
    Ядарсан ард түмнээ доромжлоод байна уу яагаад байна эд нарын цалин оролого тэндээ л биз бид мэдэх ямар шаардлага байна
  •  2019-04-11 04:29:25
    орлогоо шилжүүлчихэж. хуль бус орлого их байгаа юм байна
  • !!!!! 2019-04-11 03:26:01
    Mashinii zogsool tureeseldeg biznes hiideg gesen ! hamgiin ashigtaig ni olood harchihaj owoo gar aan !