Эрдэмтэн, судлаач, профессоруудын төлөөллийг багтаасан Бодлогын зөвлөл байгуулжээ
УИХ-ын дарга УИХ-ын үйл ажиллагааны залгамж чанарыг хангах, хууль тогтоох болон хянан шалгах чиглэлээр гишүүдэд арга зүй, мэдээллийн дэмжлэг үзүүлэх, судалгаа шинжилгээний төвийг байгуулж, бэхжүүлэхэд зөвлөгөө өгөх, хамтран ажиллах чиг үүрэгтэй орон тооны бус Бодлогын зөвлөл байгуулах нь зүйтэй хэмээн үзжээ.

Энэ үндсэн дээр УИХ-ын залгамж чанар, парламентын засаглалын чадавхыг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй Бодлогын зөвлөл байгуулсан байна.

Үе үеийн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар, ШУА, МУИС, Удирдлагын академи, АНУ, Их Британи, ОХУ, Япон, Франц, Герман зэрэг улсад хуулийн чиглэлээр доктор, магистрын зэрэг хамгаалсан, олон улсын туршлага судалсан гурван үеийн эрдэмтэн, судлаач, профессоруудын төлөөллийг Бодлогын зөвлөлд хамруулсан байна.

 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-04-12 05:19:30
    УИХ-ын даргын зөвлөхүүд, УИХ-ын дэргэдэх судалгааны төв гээд баахан юм байдаг биш бил үү? Ажил хийж байгаа юм шиг дүр эсгэхээ болио, ард түмэн ядарч байна.
  • уих дарга гэх мал 2019-04-12 04:48:01
    огтоос хэрэггүй за бараг л хог шаарнуудын цуглуулга болж...
  • dutuu boljee  2019-04-11 03:58:54
    dandaa uls toriin, niigmiin chigleliinhen golduu baina daa. songolt buruu boljee. engineering, natural science.n toloolol ogt alga. yun olon huulich ve?