“Тод каннам” эмнэлэгт хөх сойлгох хагалгаанд орсон эмэгтэй гомдолтой байна

"Тод каннам” эмнэлэгт өөх соруулах хагалгаанд орсон эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байгаа юм.

Тэгвэл уг эмнэлэгт хөх сойлгох хагалгаанд ороод эрүүл мэндээрээ хохирсон эмэгтэй бусдад сэрэмжлүүлэг болгох үүднээс өөрт тохиолдсон харамсалтай зүйлээ олон нийтийн сүлжээнд бичжээ.

Тэрбээр “Сайн байцгаана уу бүсгүйчүүд ээ. Намайг Т гэдэг би нэг хүүхэдтэй хотод амьдардаг. Би 2017 онд КТМС-ийн мөн Банзүрхийн цагдаагийн хэлтсийн дөнгөж хажууханд байрладаг “Todkannam” гоо сайхны мэс заслын эмнэлэгт хөх сойх мэс засалд орсон. Анх цаг аваад уулзах гээд очиход Тодномбат гэх эрэгтэй мэс заслынх нь эмч хүлээж авч уулзсан тэгээд ямар мэс засал сонирхож байгаагаа эмчтэйгээ ярилцаж эмч маань ч манайх энэ мэс заслаар маш туршлагатай хөх сойх мэс засал нь хөхний имплантаа бодвол хийхэд ч цаг нээх авдаггүй гайгүй мэс засал бас өөрийн чинь хүсээд байгаа үр дүн шууд харагдана аа гэж хэлсэн. Тэгээд мэс заслын цаг авч хагалгаанд орлоо. /Хүүхдээ хөхүүлээд хөх бага зэрэг унжсан байсан/.

Хагас мэдээгүйжүүлэлт дор хагалгаа явагдсан хөх тойруулж булчин луу нь мэдээ алдуулах тариа тарьсан. Мэс заслын дараа боолттой байсан учраас яаж хийсэн яаж оёсныг нь тэр үедээ мэдэх боломжгүй байсан. Тэгээд хэд хоногийн дараа ирээрэй гэж хэлсэн очоод үзүүлэхэд хаван мэдээж ихтэй хөхний товч тойроод улаан хүрэн аймар зузаан шарх сорви байсан тэр үедээ Тодномбат эмч үзээд энэ яваандаа шимэгдээд сорвигүй эдгэнэ санаа зоволтгүй эхэндээ бараг ямар ч оёдол ингэж хатуурдаг гэж хэлэхээр нь үнэхээр туршлагатай өөрийн гэсэн гоо сайхны эмнэлэгээ нээсэн мэс засалч тэр хүний үгэнд итгээ л гарсан.

Гэвч харин ч удах тусам час час гэж хатгуулж тойрсон оёдол нь улам улаан болж хүнд харуулах нь байтугай өөрөө ч толинд харахад үнэхээр эмзэглэмээр хэцүү санагддаг болсон тэгээд цаг аваад очоод уулзаад харуултал “Өө яана аа ёстой ийм болно гэж бодоогүй өөрийн чинь арьсны онцлогоос л болсон байна” ухааны юм ярьсан бүр үнэхээр гомдмоор. Хэлэх үг олдохгүй юм.

Хүн мөнгөний төлөө яаж ингэж улайрч хүний нандин эд эрхтнээр ингэж тоглож чаддаг байна.

Одоо тэгээд хэлэхээр бараг “Чамд манай эмнэлэг дээр тушаасан мэс заслын төлбөрийн баримт чинь байгаа юмуу тэгвэл аваад ир чамд манай эмнэлэг дээр орсон гэсэн баталгаа байхгүй биздээ” гэж урдаас тайлбарладаг. Хамгийн гол нь надад тэр үедээ төлсөн төлбөрийн баримт маань одоо байхгүй ч тэр эмнэлэгт бүх үйлчлүүлэгчдийн мэдээлэл, мэс заслын түүх байдаг ямар ч газар.

Гэвч өөрсдийн алдаагаа үйлчлүүлэгчдээ нялзааж ингэж увайгүй хүн чанаргүй харьцсанд маш их гомдож явдаг. Энэ эмнэлэг хэзээг хүртэл гоо сайхнаа сэргээе гэсэн хүсэлтэй олон мянган эмэгтэйчүүдийн хүсэл сэтгэлээр тоглож хүний амь насыг эрсдүүлж чадваргүй, мөнгөний төлөө л гэсэн энэ аймшгийн үйл ажиллагаагаа хэзээ болих вэ.

Удахгүй шүүхээр уулзах байхдаа үнэхээр их гомдож байна. Би одоо 4 сартай жирэмсэн миний хүүхэд төрчөөд мээмээ яаж амлах вэ.

Бас бусад энэ эмнэлэгээр үйлчлүүлэх бодолтой байгаа олон хүмүүст хүргэж post-ийг минь share хийж бусаддаа түгээгээрэй” гэж бичжээ.


О.Гэрэл
Оллоо.mn 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • т1 авгайд 2019-04-12 04:44:20
    Хүнд харуулах нь байтугай гэнээ- хэнд харуулах гэсэн юм? Хүүхэд төрчихөөд мөөмөө яаж амлах гэж байна? Хүүхэд нь сорвийг нь харчихаад хөхөхгүй болтой юм. Ийм мал...
    • Uhaantai gej uuriiguu bodson uhna chamd 2019-04-12 08:04:56
      Chi uuruu erguu mal bna sorwi haraad huuhed huhuhgui gej medeej heleegui bh chinii huhiig l nuhur chini hardaggui hurdeggui ym bgaaz chi iim t1 yum chini medeej...
  • Zzz 2019-04-12 03:32:41
    er n manaihan het hiimel ymruu hoshuuraad daraa n buh aldaag busadruu chihdeg ontslogtoi. uhsenii chini huh soilgoh uuriin chini buruu bna ygd ch manaid chgui!!...
  • МХГ хяналт хаана бна  2019-04-11 13:33:49
    Дахиж зөвшөарөл өгөх гээ юу Юун зөвшөарөл түдгэлзүүлэх ,МХГ ын буруу байнга шалгалт хийгээд дарамтлахд явдаг та нар хаана бсын эмчгүй байж хүнээр тоглосон бна
  • zochin 2019-04-11 13:07:58
    exees torson bue deer mes xurgedeg ny ooriin buruu
  • hehe 2019-04-11 08:59:48
    gohi n gehvv dee
    64.119.21.8
    Мэдэгдсэн Хариулах
  • аав 2019-04-11 08:29:38
    3 хүүхэд минь хөхөж өссөн эхнэрийн минь хөх унжсан байлаа ч над хамгийн сайхан.хэнд зориулж дэмий юм хийлгэнэ вэ
  • zochin 2019-04-11 07:53:19
    emhelegvvd ynen hetsvv bolj hawdar sudlal hyrtel ene tariag hiilgehgyi bol yhne geed mash ynetei taria awhuulsan ter tariag ni hiilgeh gesen harshaad hiilge...
  • Zochin 2019-04-11 06:00:15
    Uursduu guij ochij uvchin hudaldaj avaad baihin eruusuu oilgohgui bnaa
  • уран 2019-04-11 05:54:24
    Яах гэж илүү зүйлд дурлаж явдаг байна даа. Мөнгөний шуналтай эмч нарыг шийтгэж эрхийг нь хасвал таарна.
  • зочин  2019-04-11 05:22:00
    чи илүү зан гаргаж, эрүүл мэндээрээ хохирчээ. Ганц хүүхэд гаргаад хөхөө сойлгоод байхдаа ч яахав , хөх маш эмзэг эрхтэн. Шүүхдээд хэвийн болох биш, эмнэлэг ХААХ...
  • Eej hun 2019-04-11 04:39:22
    Muum gedeg chini huuhed tejeeh chuhal uuregtei. Zaluu emegteichuud tuuniig goo daikhni erhten gj boddog bololtoi
    66.181.161.91
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2019-04-11 04:16:17
    Дандаа нэгнээ дуурайдаг манайхны зан. Эрүүл л байвал болоо биздээ. Хүн бүр адил биш гэдгийг хэзээ ойлгох вэ
  • Hezee mongold oligtoi hiideg bailaa 2019-04-11 03:44:43
    Negmusun Korea-d hiilgehgui de. Er ni yadgiin jaahan unjaal biz, illeg dasgal hiihgui yu. Nuhur shuu yum ni l goochilson baih, muu banzal yumnii tuluu zovoh gj
  • зочин 2019-04-11 03:40:17
    Зүгээр байгаа эд эрхтэнээ яах гэж чадваргүй эмчээр тоглуулдаг бнаа. Хүн байгаагаараа эрүүл байвал болно ш дээ..Гоё хѳхтэй байлаа гэхэд юунд хэрэгтэй юм.
  • иргэн 2019-04-11 03:10:33
    энэ эмэгтэйчүүд юуг яах гэж ингэж хаа хамаагүй хүмүүст хууртаж эд эрхтэн эд хөрөнгөөрөө тоглуулж явдаг юм болдоо зайлуул байгаа юмыг тэр хэвээр нь байлга л даа...
  • зочин 2019-04-11 03:02:44
    Хүний эд эрхтнээр тоглож эрүүл мэндээр хохироосон, гоо сайхан алдагдуулсан болон сэтгэл санааны хохирол гаргасан гээд 1 тэрбум төгрөг нэхэмжлэхийг зөвлөж байна