Сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг прокурорт буцаажээ
Сайд асан З.Баянсэлэнгэ, түүний хамсаатан М.Болортуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг өчигдөр анхан шатны шүүхэд хэлэлцэх байсан ч хавтаст хэргийг дахин прокурорт буцаажээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэсэн байна.

Хэргийн тухайд тодруулбал, З.Баянсэлэнгийг БХБ-ын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх хэргийг хуулийн байгууллага удаан хугацаанд шалгаж байна.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-04-11 14:13:00
    Эргүү Малнуудаа тэр Сайханбилэг гэж гоншгоносон новшоо олж ирээд шүүгээс. Наад хүн чинь ерөнхий сайдаас дээрх эрх мэдэлтэй юу? Ёстой холион бантангууд юм даа.
    202.179.24.46
    Мэдэгдсэн Хариулах
  • 555555 2019-04-11 11:41:34
    Энэ зэргийн хэргийг ингэж удаан шалгахаар бусад том том хэргийг эцэслэж чадахгүй юм бна доо
    66.181.190.147
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2019-04-11 07:40:10
    ТОДОРХОЙ АСУУДАЛ ШИЙДЭЖ ЧАДАДГҮЙ ШҮҮХЭЭР ЯАДАГ ЮМ ,,ЧАДАМЖГҮЙ ШҮҮГЧЭЭР МОНГОЛ УЛС ДҮҮРСЭН БОЛОХООР ОДОО АЖИЛЛАЖ БАЙГААГАА ДАХИН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД ОРУУЛДАА
    202.9.43.236
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-11 04:13:33
    Ерөнхий сайд нь бас хамт гарын үсэг зурсан юм гэсэн биздээ.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-04-11 03:57:07
    Энэ хүний ирээдүй бүрхэг болов оо хөөрхий хахахаха
    203.217.139.225
    Мэдэгдсэн Хариулах