Өнгөрсөн хугацаанд өөрөө өөртэйгөө маш их ажиллалаа
Энэ удаагийн дугаартаа брек бүжгийн хамтлагаас гараагаа эхэлж, монголын хип хоп урлагт өөрийн гэсэн өнгө төрхтэйгөөр тодорч явсан “Snep”хамтлагийн гишүүн МС Ариукатай ярилцлаа.
 
-“Snep” хамтлагийг брек бүжиглэдэг байснаар нь хүмүүс андахгүй мэднэ. Хамтлаг байгуулагдаж байсан үеэс ярилцлагаа эхэлье. Тухайн үед бүгд л peп бүжигт хошуурдаг байсан шүү дээ. Яагаад брек бүжгийг сонгосон юм бол?
 
-Багаасаа л бүжиглэдэг байсан даа. Гуравдугаар ангид байхдаа л долдугаар ангийн ах нартайгаа бүжиглэдэг байсан. Тухайн үед бүгд л репчид байлаа шүү дээ. Би ч гэсэн “МС Shakur” гээд хамтлагт peп бүжиглэдэг л байлаа. Бүжиглэдэг байсан хүүхдүүд л бүжгийн шинэ урсгалыг сонирхон сонгож байсан нь тэр л дээ. Брек чинь өөрөө
хип хоп бүжгийн дөрвөн төрлийн нэг шүү дээ. Энэ утгаар нь илүү сонирхсон байх.
 
Манай хамтлаг таван хүний бүрэлдэхүүнтэйгээр 2000 онд байгуулагдаж байлаа. 2001 онд монголын анхны брек бүжгийн тэмцээн зохиогдоход нь бид оролцож явлаа. Харин 2002 оны хоёрдугаар сарын 2-нд “Ton тен” клубт өөрсдийнхөө брек бүжгийн шоуг зохиож байсан гээд дурсах дурсамж их бий. Анх байгуулагдсаныхаа дараа “Камертон” хамтлагийн ард бүжиглэдэг байлаа. Ингэж явсаар 2004 онд анхныхаа “Жин тан” уран бүтээлийг гаргасан. Тэгээд л дуулж эхэлсэн дээ.
 
-“Одод болохын хүслэн” тэмцээнд оролцдог л байсан байх даа?
 
-Оролцолгүй яахав. Олон ч удаа шагнал авч байсан даа.
 
-Дуулж эхэлсэн үеэ яриач. Яагаад бүжигчид дуулаад эхэлсэн юм бол?
 
-Манай хамтлагийн ахлагч Цэнгэлийн ах нь Ёобоо гэж “Icetop” хамтлагийг урлагт хөл тавихад нэлээд тус дэм болсон хүн байдаг. Тэр ах бидэнд дуулах санал тавьсан. Тэгээд бүгдээрээ эхний хоёр гурван дуун дээрээ ажиллаж эхэллээ. Тэр маань олигтой амжилтанд хүрэхгүй болохоор нь хэсэг бүжгээ бүжиглэсэн.
 
Тэгж байгаад 2004 онд “Жин тан” дуугаа маш сайн бэлдэж байгаад гаргасан. “Камертон”- ыхон ч бидэнд дууныхаа өрөөг суллаж өгөөд л. Биднийг дуулахад их туслалцаа үзүүлсэн. Тэгээд энэ дуугаа дүрсжүүлээд цацсан нь хүмүүст их хүрсэн. Тухайн үед одоогийн “Скин” энтертайнментийн Анар маань “Лемон” студид дөнгөж ороод байсан юм. Энэ клип Анарын анхны гардаж хийсэн клип байлаа.
 
-Соло уран бүтээлийн тухайд яриач. “Таазаа хөдөлгө”, “Новшийн хайр” гээд дуунууд хит дууны жагсаалтад дээгүүрт жагсдаг байсан шүү дээ?
 
-2004 онд хамтлаг тоглолтоо хийсний дараа ганцаараа “Таазаа хөдөлгө” гэж дуу хийж үзсэн. Тэр ч хүмүүст овоо таалагдсан. Эндээс урам аваад бие даасан цомог гаргахаар шулуудсан. Тэгж байгаад тоглолтоо хийж амжилгүй сургуульд явах болоод явсан даа.
 
-Гадагшаа сургуульд явсан гэлээ. Ингэхэд МС Ариука ямар мэргэжилтэй хүн бэ?
 
-Би ИЗИС-ийгэрхзүйч мэргэжлээр төгссөн. Сүүлд Австрали руу мэргэжил дээшлүүлэх, хэл сурах зорилготой яваад ирсэн дээ.
 
-Уран бүтээлээ завсарласан хугацаандаа тайзан дээр гарсан уу?
 
-Завсарласнаас хойш талбайн задгай шоун дээр л нэг гарсан. Тэгээд л өнгөрсөн долоо хоногт “Дижитал” хамтлагийн 15 жилийн ойн тоглолтонд оролцлоо. Сэтгэгдэл сайхан байлаа. Хур дагуулсан, буян дагуулсан сайхан тоглолт боллоо. Тайзан дээр гараагүй байсан олон хамтлаг, дуучид нэг дор цуглалаа. Үзэгчид ч тийм олон дуучдыг нэг дор харах сайхан байсан байх. Энэ дашрамд “Дижитал”-ынхандаа 15 жилийн ойн баярын мэнд хүргэе.
 
-Шинэ уран бүтээлийнхээ сониноос хуваалцаач. Хэдхэн хоногийн өмнө цоо шинэхэн клипээ үзэгчдэд өргөн барьсан шүү дээ?
 
-Дөрөв хоногийн өмнө “Чийрэг монгол” гээд эхний уран бүтээл цацагдаад эхэллээ. Удахгүй “Дэргэд минь байгаарай” дууны клип цацагдаж эхэлнэ. Ингээд л шинэ уран бүтээлүүд ар араасаа үзэгчдэд хүрнэ. Шинэ цомог гаргахаар төлөвлөөд ажиллаж байна. Анхны бие даасан тоглолтоо хийх зорилго тавиад л шаргуу ажиллаж байна даа.
-“Чийрэг монгол” дууг нэгэн залуутай хамтран дуулсан байсан. Шинэ хамтлаг байгуулж байгаа юм уу?
 
-Үгүй ээ. Эхний уран бүтээл дээрээ л хамтарч ажиллсан. Тэр залуу маань Чинзориг гээд бодибилдингийн тамирчин залуу байгаа. Монголын peп, хип хоп урсгалд шинээр хөл тавьж байгаа залуу.
 
-Тэгвэл цаашдаа бие даасан уран бүтээлээ дагнаад хийх юм уу. “Snep” хамтлагийн бусад гишүүд хаана, юу хийж байна вэ?
 
-Манай хамтлагийнхан ерөнхийдөө урлаг уран сайхнаас нэлээд хөндийрсөн. Цаашдаа соло уран бүтээлээ л хийнэ.
 
-Цомог хэзээ төлөвлөгдөж байна?
 
-Цомогт орох арван дуу бэлэн болчихсон байна. Энэ ондоо багтаад гарчихна.
 
-Тоглолтын тов гарсан уу?
 
-Одохондоо санаа төдий л байна. Яг тов гараагүй ээ.
 
-“Snep” хамтлагийг ид уран бүтээлээ туурвиж байх үед сонирхон сонсдог байсан залуус өнөөдөр 30 орчим насныхан болчихжээ. Одоогийн залуус тэр бүр мэдэхгүй байх. Яг энэ үед уран бүтээлдээ эргээд ороход хүмүүст хүрэх болов уу, үгүй болов уу гэсэн айдас төрж байна уу?
 
-Ер нь бол маш хүнд байна. Хувьсал явагдсан гэхэд хилсдэхгүй болж. Залуу үе маш их төрөн гарсан байна. Хип хоп урсгал маань өөрөө олон төрөл жанртай болсон байна. Гэхдээ маш их баяртай байгаа. Миний өөрийн цомогтоо ажиллаж  байгаа гол зорилго маань уран бүтээлээс гадна залууст эрүүл байя, эрүүл амьдаръя гэдгийг уриалах явдал байгаа юм. Би чинь өөрөө овор, жин хэмжээ өндөр байсан хүн шүү дээ. Өнгөрсөн хугацаанд өөртэйгөө маш их ажиллалаа.
 
-Биднийг дөнгөж хип хоп сонирхож эхэлж байх үед хүмүүсийн хандах хандлага одоогийнхоос эрс өөр байсан шүү дээ. Хип хоп гэхээр л өргөн өмд, малгайтай цамцтай танхай хүмүүс гэж ойлгодог байлаа?
 
-Хип хоп дуучин гэхээр л танхай хүн байхгүй шүү дээ. Хамгийн наад захын жишээ гэхэд “Vanquish” хамтлагийнхан байна шүү дээ. Зургуулаа л гадаадад боловсрол эзэмшсэн, боловсролтой залуус байна.
 
-Уран бүтээлээ завсарлах хугацаандаа өөртэйгээ нэлээд сайн ажилласан гэлээ. Үнэхээр ч сайхан өөрчлөлт хийжээ. Асар их хөдөлмөр, тэвчээр байсан байх даа?
 
-Баярлалаа. Маш их хөдөлмөр, хөлс шавхсан, их тэвчээр шаардсан даа. Сайн багшийн нөлөө байна. Шанртах үе гарахад сэтгэл санаагаар дэмжиж байсан хүмүүс ч олон байлаа. Сүүлийн дөрвөн жил эрүүл хоол идэж байна. Энгийн үед иддэг хоолноосоо татгалзана гэдэг амаргүй даваа байдаг юм байна лээ. Яг энэ журмаар цааш цаашдын ажлаа төлөвлөөд байна. Жишээлбэл, эрүүл хооллолтын ресторан байгуулах гэж байна. Зөвхөн эрүүл хоолоор үйлчилдэг, хоолны талаар зөвлөгөө өгдөг тийм газар байгуулахыг хүсч байна. Ер нь л эрүүл байя, үр хүүхдэдээ эрүүл боловсрол олгоё гэх мэтчилэн төлөвлөсөн ажил их байна даа.
Нийслэл таймс
А.Халиун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol 2014-09-11 09:45:22
    Hodolmorch ah shuu ajilaa ahaa amjilt
    103.10.23.163
    Мэдэгдсэн Хариулах