Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн 60-аас доошгүй хувь нь экспорт руу чиглэсэн
Монгол Улсын Хөгжлийн Банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат: Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн нийт төсөл хөтөлбөрийн 60-аас доошгүй хувь нь экспорт руу, үлдсэн 40 хувь нь бусад салбар руу чиглэсэн байна. Импортыг орлоно гэдэг нь гадагш гарч буй валютын урсгалыг тодорхой хэмжээнд дотооддоо авч үлдэх гэсэн бодлого явагдаж буй хэрэг. Нэмээд хүнсээ дотооддоо үйлдвэрлэнэ гэдэг нь хяналт тавиад, аюулгүй хүнсийг ард иргэддээ хүргэх боломжийг нь нээж дэмжиж өгч байгаа юм.

Бидний энэ зорилт нэг компаниар хязгаарлагдахгүй, үйл ажиллагаа нь явагдаж буй, жигдэрсэн, цаашид өргөжүүлж импортоо орлох, экспортлох хэтийн зорилготой компаниудаа түлхүү дэмжвэл үр дүн нь хурдан гарч эргээд нийгэм, эдийн засгийн ач холбогдол нь өндөр байна гэж харж байна. Манай улсын импортын бүтцийг харвал хамгийн орлуулах боломжтой нь хүнсний салбар байгаа юм. Тийм ч учраас ХАА болоод хүнсний салбарт санхүүжилт олгосноор хүнсний салбарын импорт буурч байна” хэмээгээд Хөгжлийн банкны импортыг бууруулж, экспортыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд санхүүжилт авч үйл ажиллагаагаа сайжруулсан НВЦ ХХК-г уг төслийн шилдэг жишээнүүдийн нэгээр нэрлэсэн юм.
Бусдад түгээх
  • gplus