A.Cүхбат:Туул голыг Улсын тусгай хамгаалалтанд авах зайлшгүй шаардлага байна
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн А.Сүхбат танилцууллаа. Монгол Улсын хэмжээнд газрын доорх усны нөөцийн тархалт жигд бус, чанар, найрлага нь байгалийн бүс, бүслүүр, ус агуулах чулуулгийн тогтоц, найрлагаас хамаарч өөр өөр байна. Гадаргын усны нөөцийн 70 хувь нь Алтай, Хангай, Хэнтий нуруу, Хөвсгөлийн уулс, Их Хянганы нуруу зэрэг уул нуруудын өндөрлөг хэсэгт нийт нутаг дэвсгэрийн 30 хувь орчим эзлэх талбайд бүрддэг. Манай орны нийт ус ашиглалт, хэрэглээ жилдээ 500 сая.м3 орчим байгаа ба хүн амын өсөлт, нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдан жилээс жилд нэмэгдэж байна. Сүүлийн 40 жилийн судалгаагаар Монгол орны усны нийт нөөц олон жилийн дунджаар жилд 608,300.0 сая.м3 (мөнх цас, мөсөн голын усны нөөц буурснаас 564,800.0 сая.м3 болсон), үүний 34,600.0 сая.м3 гол, мөрний, 500,000.0 сая.м3 нуурын, 62,900.0 сая.м3 (19,400.0 сая.м3 болж буурсан) мөнх цас, мөсөн голын, 10.800 сая.м3 газрын доорх ус байдаг байна. Монгол Улсын усны хэрэглээний 80 орчим хувийг нийт нөөцийн 1.9 хувь болох газрын доорх усаар хангаж байгаа бөгөөд газрын доорх усыг ашиглах, хамгаалах  харилцааг зохицуулсан хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичиг хангалтгүй байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнбат асуулт асууж, хариулт авлаа. Дараа нь төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, төсөл батлагдсан тохиолдолд үүсэх үр нөлөөг бүрэн тооцох шаардлагын талаар Д.Эрдэнэбат гишүүн хэлсэн юм. Газрын гүний усыг ашигласан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх нөхцөл бүрдэх бөгөөд ингэснээр гол мөрний сав газар дахь барилга байгууламжуудыг хэрхэх, энэ дагуу үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулах талаар тооцох нь зүйтэй гэдгийг тэрбээр хэлсэн. УИХ-ын гишүүн А.Сүхбат цэвэр усны нөөц болон өнөөгийн усны хэрэглээний талаар анхаарч, усны менежментийг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авах цаг болсныг дурдаад нийслэлийн усны хэрэглээний талаарх тоо баримт, нийслэлчүүдийн бохирдуулсан уснаас үүдэн Туул голын ай сав дагуух бүс нутгуудад гарч буй сөрөг нөлөөллийн талаар мэдээлэл дуулгав. Түүнчлэн бусад орны усны менежментийн талаар жишээ татаж, Монгол Улс холбогдох арга хэмжээг авахгүй бол ойрын 4 жилийн дотор нийслэлчүүдийн ундны усны хангамжийн асуудал үүсгэх эрсдлийг хэлж байсан. Төсөл санаачлагч гишүүдийн нэг болох УИХ-ын гишүүн Л.Энхболд, гүний усны ашиглалтад хязгаарлалт тавьж, хариуцлага тооцохгүй бол уул уурхай тэргүүтэй бизнесүүд аль хямд, өртөг багатай гэдгээр нь гүний усыг ашиглаж байна гэв. Төсөл батлагдсан тохиолдолд усны хомсдол үүсгэх эрсдлийг тодорхойлж, үүн дээр хариуцлагын асуудал хөндөгдөнө. Түүнчлэн гол ач холбогдол нь усны менежментийг сайжруулж, гадаргын усыг ашиглах арга технологиудыг аж ахуйн нэгжүүд нэвтрүүлэхэд хөшүүрэг болно хэмээн төсөл санаачлагчид үзэж байгаа аж. Энэхүү төслийн зохицуулалтын хүрээнд мал аж ахуй болон газар тариалан эрхлэгчдийн үйл ажиллагаанд ямар нэг хязгаарлалт, хориглолт, төлбөр нэмэгдүүлэхгүй байхад анхаарах ёстойг Б.Батзориг гишүүн хэлж байв. Ийнхүү гишүүд үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Дараа нь “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-04-12 12:12:35
    Avraga minj naad sanaliig chin demjij bn! Ta bie daagaad hutsulduud ami oruulaad uguyu ch Hoich ue. ur udmuud min usgui tsuild honin gurvel shig boloh vii dee! ...
  • Бат 2019-04-11 00:52:57
    За энэ бараг л зөв байхаа гэхдээ төрийн түшээд мөнгөний төлөө эх орноо ч зархад бэлэн байна аа удахгүй цэвэр ус бензинээс үнэтэй болох үе асуй мэдэхгүй юу