Хятад, Иран, Вьетнам  зэрэг улсууд цаазаар авах ялын гүйцэтгэлээрээ тэргүүлж байна
Энэ оны дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар “Дэлхий даяар цаазаар авах ялын гүйцэтгэл эрс буурав” тухай мэдээллээ.
  • Цаазаар авах ялын гүйцэтгэл дэлхий дахинаа 31 хувиар буурч, сүүлийн арван жилийн хугацаан дахь хамгийн бага тоон үзүүлэлт бүртгэгдлээ
  • Гэвч Беларусь, Япон, Сингапур, Өмнөд Судан, АНУ-д цаазаар авах ял гүйцэтгэх нь нэмэгджээ
  • Хятад улс цаазаар авах ялын гүйцэтгэлээрээ тэргүүлсэн хэвээр байгаа ба түүний араас Иран, Саудын Араб, Вьетнам, Ирак орж байна.
Дэлхий дахинаа цаазаар авах ялгүйцэтгэх нь урд жилтэй харьцуулахад гуравны нэгээр буурсан. Энэ нь сүүлийн арав гаруй жилийн хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт байлаа хэмээн Эмнести Интернэшнлээс өнөөдөр олон нийтэд танилцуулсан цаазаар авах ялын талаарх 2018 оны тоймд дурджээ. Тус статистикт Хятад улсаас бусад улсын тоон мэдээг багтаасан.
Хятад улс цаазаар авах ялын гүйцэтгэлээрээ дэлхийд тэргүүлэгч орон хэвээр үлдсэн бөгөөд тоо баримтыг улсын нууцад хамааруулдаг тул цаазаар авах ялыг хэр хэмжээнд хэрэглэж байгаа нь тодорхойгүй байна. Гэвч жил бүр олон мянган хүнд цаазаар авах ял оногдуулж, гүйцэтгэж байгаа гэж Эмнести Интернэшнл үзэж байна.
Цаазаар авах ялыг түгээмэл хэрэглэдэг Иран улсад мансууруулах бодисын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт орсноос хойш цаазаар авах ял гүйцэтгэх нь 50 хувиар огцом буурсан бол Ирак, Пакистан, Сомали улсад ч мөн их хэмжээгээр буурсан байна. Хэдийгээр Иранд цаазаар авах ял гүйцэтгэх нь буурсан ч, дэлхийн нийт гүйцэтгэлийн гуравны нэгээс илүү хувийг эзэлсэн хэвээр байна.
Вьетнамын эрх баригчид 2018 онд 85 цаазаар авах ялгүй цэтгэсэн тухай олон нийтэд мэдээлсэн нь урьд нь гарч байгаагүй үйл явдал байсан бөгөөд энэ тоон үзүүлэлт нь Вьетнам улсыг цаазаар авах ялын гүйцэтгэлээрээ дэлхийд тэргүүлэгч таван улсад багтаалаа. Үүнд Хятад 1000-аас дээш, Иран 253, Саудын Араб149, Вьетнам 85, Ирак 52 цаазаар авах ял гүйцэтгэжээ.
Эмнести Интернэшнлээс 40 гаруй жилийн турш цаазаар авах ялыг халах кампанит ажил өрнүүлж байгаа ч асуудал бүрэн шийдэгдэх хараахан болоогүй байна. Буркина Фасогоос эхлээд АНУ хүртэл цаазын ялыг халахаар бодитой алхам хийлээ.Дэлхий дахин цаазаар авах ялын хэрэглээг төгсгөл болгохоор удаан ч гэсэн тууштайгаар урагшилж байна.
“Бид бүгдаюулгүй нийгэмд амьдрахыг хүсдэг. Харин цаазаар авах ял үүний шийдэл биш.Дэлхийн өнцөг булан бүр дэх хүмүүсийн тууштай дэмжлэгийн ачаар бид цаазын ялыг халж чадсан, цаашид ч энэ ялыг бүрмөсөн эцэслэх болно” хэмээн Куми Найдоөгүүлэв.
2018 оны эцэст 142 орон цаазаар авах ялыг хуульдаа болон практикт халснаас 106улс цаазаар авах ялыг бүрэн буюу хуулиараа бүх гэмт хэрэгт халаад байна.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-04-10 06:05:17
    хүний олноороо л тэргүүлнэ шүү дээ. монголд нэг улс төрчийг цаазаар авахад л улс төрийн шуурга нам гүм болно
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах