Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж жагслаа
Улсын хэмжээнд 204 мянган иргэн худалдаа эрхлэдгийн 70 хувь нь жижиглэн худалдаа эрхлэгчид байна. Тэдний хувьд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлд хамрагдаж, бизнесийн орчныг сайжруулах шаардлагатай болсныг “Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ-аас мэдээлсэн билээ.

Тус газраас жижиглэн худалдаа эрхлэгчидтэй хамтран Сүхбаатарын талбайд өнөөдөр жагсаал зохион байгуулжээ.
 
Нийт 1000 орчим худалдаа эрхлэгч цуглаанд оролцохоор гарын үсгээ зурсан байна. Жагсаалын гол зорилго нь Зөрчлийн тухай хууль болон Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардахад оршиж байгаа аж.
 
Энэ талаар "Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо"-ны ТУЗ-ийн гишүүн Цэцэгмаа “Би жижиглэн худалдаа эрхлээд 32 жил болж байна. Худалдааны мэргэжилтэй. Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ бол ямар ч амьдралд нийцэхгүй хууль юм. Жишээ нь, Долоон буудлын замын зүүн талын хэсэг Сүхбаатар дүүрэгт хамаардаг. Гэтэл замын баруун талд Чингэлтэй дүүрэгт харьяалагддаг. Зэргэлдээ хоёр дэлгүүр өөр өөр дүүрэгт хамаарч, нэг нь тамхи зарж болж байхад нөгөө нь тамхи худалдаалах боломжгүй байна. Энэ байдлыг өөрчилж, бидэнд боломжийг харж, зарим хуулийн заалтад өөрчлөлт оруулахыг хүсч байгаа юм” гэжээ.
 
Жижиглэн худалдаа эрхлэгчдийн хувьд өнөөдрийн байдлаар арилжааны банк болон хувь хүнээс өндөр хүүтэй зээл авч, бараагаа эргэлдүүлдэг аж. Тэдний ихэнх нь хувь хүнээс өдрийн 10 хувийн хүүтэй зээл авч, түүнийгээ эргүүлэн төлөх зарчмаар ажилладаг байна. Үүнийг Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлд худалдаа эрхлэгчдийг хамруулж дэмжсэнээр зохицуулах боломжтойг худалдаа эрхлэгчид ярьсан юм.

Тиймээс бизнесийн орчныг сайжруулах чиглэлд төрөөс хамтран ажиллахыг уриалж дээрх жагсаалыг зохион байгуулахаар болсон аж.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бат 2019-04-11 01:50:16
    Тамхи бидний хэрэгцээ биш шүү дээ Хүн амаа бид замбараагүй байлгаж хордуулсаар байх уу жилд хэдэн хүн тамхинаас болж өвдчилж байгааг мэдэж байгаа юмуу
    103.111.68.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-04-10 00:03:53
    Зах зээлийн нийгэм эрэлт хэрэгцээ л байх ёстой олигтойхон цалин өгч чадахгүй байж ширхэгээр тамхи авч болох л ёстой шүү дээ
    202.9.42.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Guest 2019-04-09 19:17:41
    Энэ заваан ТҮЦнүүд одоо болих хэрэгтэй! Тойроод битүү баас шээс бөөлжис нус цэр! Ажил хийцгээ! Хог новш зарж үр хүүхдүүдийг минь хорлохоо болицгоо!!!
    103.229.121.111
    Мэдэгдсэн Хариулах
    • маанаг үхэр 2019-04-10 03:51:55
      Чи тойроод бааж шээхээ больчиход л асуудал шийдэгдэнэ. ТҮЦгүй боллоо гэхэд чи өөр нэг байшируу шээж л таараа. Тэгэхээр түц-нд биш чамд асуудал бншүүдээ
      203.217.138.1
      Мэдэгдсэн Хариулах
  • u 2019-04-09 13:23:30
    ene huuli hamgiin saint huuli
    103.212.117.77
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-09 12:06:47
    төр нь манийгаа тоолоо юу яг харагдаач
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах