Зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд оруулахгүй
Багш нарын VII их хурлын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон их, дээд, ЕБС-ийн багш нарын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Салбарын сайд Ё.Баатарбилэг “Хурлаар багш нарын хөдөлмөрийн нөхцөл, ажлын ачааллыг бууруулах сэдэв болгон ярилцаж, шийдлүүд гаргах аж. Түүнчлэн багш нарын хөдөлмөрийн үнэлэмж, урамшууллын асуудлыг ярина. Багшийн хөгжлийн асуудал буюу их, дээд сургуулиудын багш нарын мэдлэг чадварын асуудал нэлээд яригдана” гэв.

Мөн энэ үеэр Ерөнхий боловсролын сургуульд хүүхэд элсүүлэхдээ уралдаан зохион байгуулж, мөнгө хураах асуудлыг зогсооно гэдгээ ч илэрхийлэв.

Ерөнхий боловсролын сургуулиудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зургаан нас хүрсэн хүүхдийг нэгдүгээр ангид уралдаан шалгаруулалтгүйгээр элсүүлэх шийдвэр гаргасан.

Сүүлийн үед хувийн өмчийн сургуулиуд нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх нэрийдлээр нэг хүүхдээс 40-50 мянган төгрөгийн хураамж авч, шалгалт авдаг. Эцэст нь эцэг эхчүүдэд чирэгдэл учруулж, дараалал үүсгэчихээд цөөхөн хэдхэн хүүхэд элсүүлдэг. Энэ нь нэг талдаа бизнес. 1000 хүүхэд бүртгэж мөнгө хураачхаад тавиас жаран хүүхэд авдаг. Зарим сургуулиуд хандив авч оруулдаг. Энэ асуудлыг цэгцэлнэ гэжээ.

Мөн зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэхгүй. Хүүхдийг хэт багаас нь сургуульд оруулахад ачааллаа даахгүй байна. Үүнээс үүдэж өөртөө итгэх итгэлгүй болох, сургуульд сурах сонирхол буурах гэх мэт сөрөг нөлөө гардгийг судлаачид хэлдэг. Иймд боловсролын хуулиа дагаж зургаан нас хүрээгүй хүүхдийг энэ жилээс сургуульд оруулахгүй.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-04-10 01:31:23
    7 настай сургуульд оруул. хөдөөний хүмүүс хүүхдээ дагаад ажил нь цалгардаж байна.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Нэмээд бага ангийн багш нар нь дарамталд 2019-04-09 10:18:53
    Эцэг эхчүүдийн өөрсдийнх нь л өвчин шүү дээ,хүүхдээ лаг хүн болгох хүсэл шуналдаа хөтлөгдөж багаас нь ядаргаанд оруулж,стрестэй шезотой нэгэн болгож б,на,
    66.181.181.137
    Мэдэгдсэн Хариулах