Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралт 16.4 хувь буурчээ

Нийслэлийн Цагдаагийн газраас иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Та сэргийлж чадна”, “Нэг хором” зэрэг арга хэмжээнүүдийг иргэд аж ахуй нэгжийн оролцоотой хамтран зохион байгууллаа.

Мөн энэ оны I улиралд автомашинтай болон явган эргүүлийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл хүлээн авах, шалгах, шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллалаа.

Үүний үр дүнд нийт гэмт хэрэг 16.4 хувиар буурсан байна. Топруулбал хулгайлах гэмт хэрэг 1193 буюу 36.2 хувиар, халаасны хулгайн гэмт хэрэг 222 буюу 49.3 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг 189 буюу 42.7 хувиар, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 230 буюу 13.3 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Цагдаагийн газраас мэдээлэв.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-04-09 05:39:55
    Bsan gazraa zogsood bx bsan uu. Esvel uxrax estoi bsan uu
    202.9.42.247
    Мэдэгдсэн Хариулах
  • са 2019-04-09 05:31:33
    Яаж нэмэгдсэн бэ гэдгийг нь нягтлан шалгах л хэрэгтэй.Өөрөө тайлбарлах байх.
    66.181.160.9
    Мэдэгдсэн Хариулах