“Хүчит шонхор” захад тахианы мах зарахыг хоригложээ
Нийслэлийн "Singapore school of Mongolia" сургуульд өнгөрсөн долоо хоногт хоолны хордлого гарч багш, сурагчдын нийлсэн 80 гаруй хүн хордсон талаар мэдээлсэн.

Тэгвэл тухайн сургуулийн цайны газраас болон хоол хүнснээс дээж авч шинжилгээнд оруулсан байгаа бөгөөд урьдчилсан байдлаар цусан суулгаар 30 хүн өвчилсөн байна. Сурагчдын олонхи нь тахианы мах идсэн гэх мэдээлэл байгаа. Тус сургууль тахианы махаа “Хүчит шонхор” захаас худалдаж авсан байна.

Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас тус захад тахианы мах зарахыг түр хориглосон байв. Бямба гарагийн өглөөнөөс эндхийн тахианы мах зардаг лангуунуудыг битүүмжилжээ. Дээр хэлсэнчлэн “Хүчит шонхор” захын тахианы мах борлуулдаг цэгүүдээс найман төрлийн дээж авч, шинжилгээнд өгчээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-04-09 06:58:26
    өөр захад зарна шүү дээ.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах