“Капитал”-ыг тойрсон улс төр С.Эрдэнэ рүү чиглэх үү?

“Капитал” банкийг татан буулгах шийдвэр дуншсаар өчигдөр л эцэслэгдлээ.  Тус банкны чанаргүй зээлийн хэмжээ 208 тэрбум төгрөг байгаа нь нийт зээлийн багцын 80 хувьтай тэнцэж байгааг Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан мэдэгдсэн юм.

Өнөөдрийн байдлаар  банкны хуримтлагдсан алдагдал нь 380 тэрбум төгрөгт хүрчээ. Тус банк өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны байдлаар 28 салбар нэгж, 165.257 харилцах данс эзэмшигч, 56.164 хадгаламжийн данс эзэмшигчтэй, активын хэмжээгээр банкны системийн 1.1 хувийг бүрдүүлж байсан юм. Монголбанкны мэдээлж буйгаар “Капитал” банкинд иргэн, аж ахуйн нэгжийн 256 хадгаламжийн данс байгаа. 99.5 хувь нь Хадгаламжийн даатгалын корпорацид даатгагдсан. Энэ санд 421 тэрбум төгрөг хуримтлагдсан. Үүнээс иргэд, аж ахуйн нэгжийг хохиролгүй болгож, хадгаламжийн мөнгийг нь нөхөн олгохоор зохицуулалт хийсэн гэв.

Ер нь бол “Капитал” банк дампуурч татан буугдах нь  эхнээсээ тодорхой байсан. Цаг хугацааны хувьд  гэнэт өчигдөр гарсан нь тус банкийг тойрсон улс төр АН-ын дарга С.Эрдэнэ рүү чиглэсэнтэй холбоотой  гэж эх сурвалжууд хэлж байна.

Учир нь одоогоос хэдхэн хоногийн өмнө  тэрээр “УИХ тар”, “ЖДҮ-чдэд хариуцлага тооц”, “60 тэрбумын схемээ ил болго” гэхчилэн эрх баригчдын эмзэг цэгүүдийг хатгасан үгсийг лоозон дээр бичиж жагссан. Ерөнхийлөгчийн бодлогыг ч шүүмжилсэн. Энэ үйлдэл нь “Капитал” банкны асуудлыг түргэсгэжээ. Учир нь тэрээр 2016 оны сонгуулийн өмнө Хүн ам, хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдаар ажиллаж байхдаа “Капитал” банкийг маш хүнд байдалд байхад нь өөрийн эрх  мэдлийн хөрөнгөөр дэмжжээ.

Тиймээс одоогоос хэдэн сарын өмнө түүнийг “Намын даргаа өгөх үү, нарсандаа явах уу” гэсэн асуудал хүртэл яригдсан байна.  Тэгвэл энэ асуудал өнөөдөр биеллээ олжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ГАЙХАЛТАЙ. 2019-04-10 11:27:52
    Би сая бүдрээд уначихлаа С.Эрдэний буруу!!! Муу бүхнийг энэ хүн рүү чиглүүлэх ямар учир байна ХӨЛСНИЙ СЭТГҮҮЛЧИДЭЭ!!!
    202.126.89.109
    Мэдэгдсэн Хариулах
  • z 2019-04-09 10:55:44
    Аль эрт хахуулиаа авчихсан болхооор банкааа дампууруулж мөнгө хулгааа хиииж байгааа н байндаааа сурчихсан юм байнадаааа новшнуууд
    202.9.43.204
    Мэдэгдсэн Хариулах
  • Hulgaich Uvsuud 2019-04-09 10:10:11
    Heden Uvsuud niileed ene bankiig husaj orhiloo. Hulgaich humuus gej unen yum.
    43.242.243.242
    Мэдэгдсэн Хариулах
  • Ezneer ni tuluul 2019-04-09 08:52:39
    20-oos deeshih hadgalamjaa banknii ezneer ni tuluul. Shulam Altan ertnees medcheed hor nairuulaad l baisan baina. Tehdee huuli bus yum chin mungiig ni buu ug
    108.218.234.108
    Мэдэгдсэн Хариулах
  • са 2019-04-09 06:04:58
    Зул жаргахаа дөхөхөөр нэг их бадамладаг гэсэн Эрдэнэ сүүлийн үед их л ууртай байгаад байсан юм аа.
    66.181.161.3
    Мэдэгдсэн Хариулах
    • тийн 2019-04-09 11:26:49
      хэлээд яахав кк
      145.53.68.69
      Мэдэгдсэн Хариулах
  • бах 2019-04-09 03:21:19
    НД-ын мөнгө гээд их л зүйл байгаа байх.
    202.9.43.236
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-09 02:33:37
    Энэ ганц эрдэний асуудал биш байхаа болох зүйл болдогоорой болж байна ...
    183.177.98.182
    Мэдэгдсэн Хариулах
  • Amar 2019-04-09 01:39:02
    Түмний мөнгийг түнтийтлээ идэж уужсаар байгаал гахай бах хоёрын эрлийз шиг болсон энэ новшийг нарсанд нь явуулж шамшигдуулсан мөнгийг нь төлүүлсэн дээр ээ.
    202.179.25.217
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2019-04-10 04:38:58
      hiii heleed uahab.
      64.119.16.85
      Мэдэгдсэн Хариулах