Хордсон хүүхдүүдийн олонхи нь тахианы мах иджээ
Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Singapore school of Mongolia” сургуульд өнгөрсөн баасан гаригт хоолны хордлого гарч, олон хүүхэд хорджээ.

Өнөөдрийн авсан мэдээллээр хордлогын өвчний хам шинжтэй 84 хүн бүртгэгдээд байгаа бөгөөд тэдний 44 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчүүлж байна.

Өвчтөнүүдийн 30-аас нь шегелийн нян илэрсэн нь тогтоогдсон гэж эх сурвалж мэдээлэв.

Мөн хордсон хүүхдүүдийн биеийн байдал сайжирсан байна. Одоогоор 17 хүүхдийн 80 нь хоолны хордлого авсан байгаа аж.

Эх сурвалжийн ярьснаар хүүхдүүдийн дийлэнх нь “Singapore school of Mongolia” сургуулийн цайны газарт тахианы махтай хоол идсэн байна.

Хүүхдүүдэд хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн даруй эмч нарын баг сургууль дээр ажиллаж, тус сургуулийн 186 багш, сурагчдаас асуумж судалгаа авахад 84 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн гэх мэдээлэл бий.

Эрүүл мэндийн яамнаас ийнхүү олон хүүхдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулж байгаа нь тухайн байгууллагын хоол хүнсний аюулгүй байдал, хяналт алдагдсантай холбоотой гэж үзэж буйгаа мэдэгдээд байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагууд ямар хоол, хүнснээс хордлого авсныг одоогоор албан ёсоор зарлаагүй байгаа, шинжилгээний хариу өнөөдөр гарахаар мэдээлэл хийнэ гэжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол 2019-04-10 02:44:39
    Жоомоор тэжээдэг гээд тв гээр баримттай гараад баыхад чинь авч идээд байх юм.
    202.55.188.36
    Мэдэгдсэн Хариулах
  • хэлбэрдэгч 2019-04-09 00:16:17
    чадахгүй байж бусдыг дуурайж өндөр төлбөртэй сургуульд оруулаад л нөгөөх нь хоол биш хор өгөөд л өрөвдмөөр ч амьтад даа монголчууд мэдээж хулгай луйварийн мөнгө...
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • зүүн 2019-04-08 12:54:10
    хужааа тахиа битгий авч идээд бай.монголд байгаа тахианы махаар хоол хийдэг газаруудыг хаа...дандаа хужааагийн хямд хор авчирдаг.
    66.181.161.121
    Мэдэгдсэн Хариулах
  • 5 2019-04-08 12:03:20
    тахиага л болчих хэрэгтэй
    64.119.27.44
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-04-08 10:45:27
    өндөр төлбөртэй сургуулиудыг хаа. хүүхдээ өгч байгаа дарганцар, хувийн дарга нар ажилчдаасаа хулууж булаасан мөнгөөрөө хоол чихэж хүүхдээ таргалуулж байгаа. тэд...
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах