“Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулах хугацааг сунгалаа
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлын хүрээнд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хавдрын тусламж, үйлчилгээнд хяналт үнэлгээ хийсэн тухай болон халдварт саагийн идэвхгүйжүүлсэн вакциныг нэвтрүүлэх ажил, хепатитийн В вирусын эсрэг дархлаажуулалтын талаар холбогдох хэлтсийн дарга нар мэдээлэл өглөө.

Мөн томуу, томуу төст өвчний хүрээнд НЭМГ-ын даргын 2019 оны 03 дугаар сарын 29–ний өдрийн “Хүүхдийн тусламж, үйлчилгээнд зохицуулалт хийх тухай” А/50 дугаар тушаалын дагуу дүүргийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулах хугацааг нэг сараар сунгасан байна.

Тухайлбал, дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг энэ сарын 01-нээс ирэх сарын 01-ний өдрийг хүртэл уртасгасан цагаар ажиллуулах, эмч ажиллагсдын илүү цагийн цалин хөлсийг зохих ёсоор шийдвэрлэх талаар эмнэлгийн удирдлагуудад дуулгалаа.

Түүнчлэн энэ сарын 15-наас ирэх аравдугаар сарын 15-ны хооронд нийслэлийн хэмжээнд зохион байгуулах “Эрүүл иргэн” аяны график төлөвлөгөөг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт зохих хугацаанд нь ирүүлэх үүрэг даалгаврыг эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад өглөө.
С.Анар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.