Нийслэлийн Засаг дарга зургаан орлогчтой болох уу
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан зургаан орлогчтой ажиллахаар болжээ. Өнөөдөр орлогч нарыг томилох НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд хэвлэл мэдээллийн хэрэгслийг оруулахгүй байх үүрэг даалгаврыг хамгаалалтын албанд өгчээ.

Хотын даргын орлогч, төслийн удирдагчид доорх хүмүүсийг томилох асуудлаар яг одоо НИТХ-ын тэргүүлэгчид хуралдах гэж байна.

Уг хурал эхлэх гэсэн боловч орлогч болох О.Мөнгөншагай, М.Халиунбат нар ирэхгүй хүлээлгэж байна. Нийслэлийн Засаг даргыг олон орлогчтой болж төрийн байгууллагын бүтцийг данхайлгаж байна гэж шүүмжилж байна. Хуучин хоёр  орлогчтой байсан бол ийнхүү дөрвөөр нэмж байгаа бололтой.

Өнөөдөр 11.00 цагт НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, хотын даргын зургаан орлогчийн асуудлаар зөвшилцөхөөр төлөвлөжээ. Хуралдаанд хотын дарга С.Амарсайхан орлогчийн нэрийг оруулж ирэх юм байна.

Хотын дарга С.Амарсайхан албан ёсоор хоёр орлогчтой байна. Мөн төслийн менежер нэрээр дөрөв нийтдээ зургаан орлогчтой байхаар бүтцээ батлуулсан. Тэрбээр орлогчийн асуудлаар хүргүүлсэн зөвшилцөх бичигтээ дараах хүмүүсийн нэрсийг оруулж иржээ.

Ингээд Нийслэлийн Засаг даргын орлогч нартай танилц.  

1. 1-р орлогч Ж.Батбаясгалан /төсөв/
2. 2-р орлогч Ш.Анхмаа /агаар орчны хариуцсан/
3. Д.Мөнхжаргал 
4. М.Халиунбат
5. О.Мөнгөншагай 
6. Б.Отгонсүх нар орлогчийн ажил хийнэ.
 

 



О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-04-08 17:21:57
    ОРЛОГЧООР ЯААДГИЙН . ДАРГА ГЭЖ БАЙХ ХЭРЭГ БАЙНА УУ? НЭГ ТАМГА Л БАЙХАД БОЛОО. ТЭРИЙГЭЭ ДАРДАГ ХҮН НЬ НАРИЙХАН БИЧЭЭЧ БАЙГ
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2019-04-08 06:52:09
    Дэмжиж байна. Нийслэлийн бүх шатанд үүрлэсэн Миеэ, Сандуй, Жунай нарын гар хөлүүдийг яаралтай зайлуулах хэрэгтэй. Хамгийн түрүүнд хотын орлогч Энхтөр гэгч болов...
    66.181.184.216
    Мэдэгдсэн Хариулах
  • УБ 2019-04-08 05:52:06
    татвараар бүрддэг хотын мөнгө асар их, түүнийг нь хотод нь зарцуулдаггүй нам, улс төрчид дагсан хулгайчид нь идэж бн
    203.217.139.225
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2019-04-08 05:50:14
    100 yamaand 60 uhna gedeg bolj baina!!uurchluh setgelgee baihgyi nuhur yumdaa!!bas neg ylbeger alban tushaal goridson amitan baina!!!
    202.21.118.174
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-04-08 05:38:03
    100 ямаанд 60 ухна гэдэг шиг юун олонюм билээ саяханыг хүртэл орлогчгүй тэгээд 1 орлогчтой л ажиллаж байсаныг мэднэ
    202.9.42.234
    Мэдэгдсэн Хариулах