Манай бөхчүүд эхний ялалтаа аваад байна
Узбек улсын нийслэл Ташкент хотноо чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн барилдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр манай бөх С.Цэрэнчимэд 60 кг-ын жинд алтан медаль хүртсэн билээ. Түүний энэхүү амжилтыг үргэлжлүүлэхээр манай гурван бөх өнөөдөр дэвжээнд гарах хуваарьтай байсан. Тэгвэл тэдний хоёр нь эхний барилдаанаа хийж, ялалт аваад байна. Тодруулбал 58 кг-ын жинд ДАШТ-ний хошой хүрэл медальт, МУГТ Т.Мөнхтуяа эхний тойрогт Бразилийн бөх Жуис Суазаг 6:4 харьцаагаар яллаа. Үүнээс өмнө 53 кг-ын жинд ОУХМ Э.Сумьяа 1-р тойрогт Энэтхэг бөх Нурмала Дэвиг 1:48 секундэд цэвэр дарсан юм.
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.