Голд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
 
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн Нүхэн гүүрийн урд 54 настай, иргэн О нь Орхон голын усанд живсэн дуудлага өчигдөр тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу  онцгой байдлын албан хаагчид осолдсон газраас Тавтын пост, Орхон Сэлэнгийн бэлчир хүртэл усаар болон хуурай газраар нийт 50 км-т, 3 метрийн гүнд 1 удаа шумбалт хийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20.00 цагт түр зогсоосон.
 
Эрэн хайх ажилагааг өнөөдөр 08.00 цагаас үргэлжлүүлсэн байна.
 
Мөн Булган аймгийн Хангал сумын Хялгант тосгоны 4 дүгээр багийн Мөнхийн цагаан гэдэг газар таван настай  О нь Сэлэнгэ голын усанд живжээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.