Венесуэлд эсэргүүцлийн жагсаал боллоо
Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газрыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн сая гаруй иргэн оролцсон жагсаал өнгөрсөн бямба гаригт боллоо. Энэ үеэр өөрийгөө тус улсын ерөнхийлөгч гэж зарласан сөрөг хүчний удирдагч Хуайн Гуайдо Венесуэлд тогтсон дэглэм түүнийг мэдэгдэл хийхийг хориглосныг шүүмжилсэн байна.

Учир нь түүнийг дахин мэдэгдэл хийхээс айж байгаатай холбоотой гэжээ. Тэрээр “Венесуэлийн ард түмэн энэ жагсаалаараа сонголтоо хийснээ харууллаа. Николас Мадурогийн дэглэм нь манай орны иргэдийн хүчин чадлыг дутуу үнэлж байна. Эрх баригчид эрчим хүч, ус дутагдаж байгаад ард түмнийг дасна гэж бодсон байх. Гэхдээ бид үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь бид гудамжинд жагсч улсынхаа Засгийн газарт нөлөөлж чаддаг нэр төртэй ард түмэн” гэж твиттертээ жиргэжээ. Г эхдээ түүний гол зорилго нь богино хугацаанд Эрх чөлөө, тусламжийн хороог байгуулахад байгаа юм гэж мэдэгдсэн байна. Хуан Гуайдо “Бид тэвчээртэй хандахыг гуйгаагүй. Бид байгууллага байгуулах, бидний санал болгосон замд хүргэх зорилгыг биелүүлэхэд бэлдэхийг хүссэн” гэв. Мөн иргэдийг энэ лхагва гаригт дахин жагсаал хийхийг уриалсан байна. Хуан Гуайдо “Бидний ирээдүйн болон Засгийн эрхийг авахын төлөө өнөөдрийн 358 эсэргүүцлийн жагсаалын цэгийг 1000 болгож зохион байгуулах хэрэгтэй” гэжээ. Харин Венесуэлийн нэгдсэн социалист намын дэд ерөнхийлөгч Диосдадо Кабельо “АНУ-ын зүгээс Венесуэлд тавьсан хоригийг хүн төрөлхтөний эсрэг үйлдсэн гэмт хэрэг гэж үзэх ёстой хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр “ АНУ манай улсад хориг тавих болсон шалтгаанаа тайлбарлах өөр баримт байхгүй. НҮБ энэ шийдвэрийг нь олон улсын хүний эрхийг зөрчиж байна гэж үзэх хэрэгтэй” гэж Каракас хотын баруун хэсэгт болсон жагсаалын үеэр мэдэгджээ. Харин эсэргүүцлийн жагсаалыг ерөнхийлөгч Николас Мадуро нийтййн цахим сүлжээнд олон нийтийн амжилт гэж үзэж буйгаа бичсэн байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.