ЖДҮХС-аас зээл авсан гэх 37 ААН-ийн хэргийг хаажээ
ЖДҮХС-аас зээл авсан гэх УИХ-ын нэр бүхий гишүүд болон тэдний хамаарал бүхий этгээдүүд болон 200 гаруй иргэн, аж ахуйн нэгжийг удаан хугацаанд АТГ-аас шалгасан билээ.

Шалгалтын явцад жинхэнэ ЖДҮ-чин ангилалд багтахуйц нийтдээ 37 аж ахуйн нэгж хэн нэгэн улс төрчдийн бус, өөрийн бизнесийг өргөжүүлэхээр ЖДҮХС-гаас зээл авсан нь тогтоогдсон байна.

Хэдийгээр ажлын хэсэг энэхүү 37 аж ахуйн нэгжийн хэргийг хааж байгаа ч зээлийг зориулалтын бусаар зарцуулсан зэрэг зөрчлийн шинжтэй хэргүүд байгаа учраас тэднийг тусад нь ангилж шалгажээ.

Өөрөөр хэлбэл, эдгээр иргэн, аж ахуйн нэгжийг зээлийг нь эргэн төлүүлэх, татах ажлыг ХХААХҮЯ болон ЖДҮХС-д чиглэл болгожээ.

Мөн энэ хүрээнд зарим төрийн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой гэдгийг нь сануулсан аж.

Тухайлбал, ЖДҮХС-гаас 10-350 сая хүртэлх төгрөгийн зээл авсан 37 иргэн, аж ахуйн нэгжийн хэргийг бүр хаажээ. 

Тодруулбал, өөрсдийн бизнесийг хөгжүүлэхээр зээл авсан иргэн Ц.Оюунчимэг, Г.Цэрэннадмид, Ц.Пүрэвсүрэн, Ж.Баяр, Д.Отгонтуяа, Х.Батбаяр, Л.Оюун-Эрдэнэ, А.Төгөлдөр нарт холбогдох хэргийг, мөн “Ричнес инвестмент” ХХК, “Өлзий дэн” ХХК, ЖГБ ХХК, “Хараат хайрхан уул” ХХК, “Баруун зүүн эх сувилал” ХХК, “Өсөх буудай” ХХК, “Цант-Алтай” ХХК, “Монгол Буйдан” ХХК, “Нүүдэлчин агро ферм” ХХК, “Эс би би эй” ХХК, “Марал буян” групп ХХК, “Өндөр бадрах” ХХК, “Дархан эрдэнэ” мах комбинат, “Цаст согоот” ХХК, “Алтан нуга даваа” хоршоо, “Ганга нар трейд” ХХК, “ЦЕТ” ХХК, “Жигүүрт хөсөг” ХХК, “Завхан буурал” хоршоо, “Тэнгэрийн соёмбо” ХХК, “Соёмбо капитал” ХХК, “Органик хүнс трейд” зэрэг аж ахуйн нэгжүүдэд холбогдох хэргийг хаасан байна.

Ингэснээр ЖДҮ-гийн гэх тодотголтой эрүүгийн хэрэгт дээрх компани, аж ахуй нэгжүүд, иргэд хамааралгүй болсон гэсэн үг юм. 

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.