ЖДҮХС-аас зээл авсан Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Жирийн иргэдийн боломжийг дээрэмдэж, ЖДҮХС-аас зээл авсан гэх УИХ-ын гишүүдэд холбогдох хэргийг эхнээс нь шалгаж дуусаад, шүүхийн шатанд шилжүүлсэн байгаа талаар албаны эх сурвалж хэллээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Л.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Ингэснээр тэр хоёр шүүгдэх нь тодорхой болов.

АТГ-аас таван гишүүнийг ЖДҮ-гийн хэрэгт холбогдуулан шалгасан бөгөөд тэднийг яллагдагчаар татах тогтоолд гарын үсэг зурсан бол бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргэсэн байгаа юм.

Тэгвэл УЕП-оос эдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх болсон шалтгааныг удаа дараа хэлж байгаа юм.
 
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир  ЖДҮХС-аас барьцаагүй зээл авсан гэв
 
Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан мэдээлэл хийхдээ “Жирийн иргэн бол хуульд шаардлагатай бичиг баримт, зээлийн материал олгохдоо ийм барьцаа, ийм зүйл бүрдүүлнэ гэж зээлээ авдаг. Гэтэл УИХ-ын Д.Дамба-Очир ганцаараа барьцаагүй зээлийн гэрээ, барьцаагүй зээл авсан байгаа юм. Тиймээс энэ хүний асуудлыг шалгаж оруулж ирж байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өөрийн компанийг дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү тань өөр хүнтэй хамтран уул уурхайн хайгуул хийх гэж оролдсон асуудал үүссэн” гэсэн.
 
УИХ-ын гишүүн Л.Энхболд бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор зээл авсан гэв

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар УИХ-ын гишүүн Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор Х тайлантай басан автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-ийн компанийг иргэн Ч-ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч мах боловсруулах “Дэлгэр говь” төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн бичгийг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хүргүүлснийг шийдвэрлэж 950 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-аас гаргаж өгсөн байна.  Уг хэргийг шалгах ажилд түүний бүрэн эрхийг саад учруулна гэж прокуророос үзсэн байгаа ажээ.
 
Тэгвэл таван гишүүний хоёрынх нь хэрэг шалгагдаж дуусаад, прокурорын байгууллагад хянагдаад шүүхийн шатанд шилжсэн байгаа юм.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дамба-Очир балайг эргүүлэн татаач, Эрдэн 2019-04-08 18:18:58
    Энэ Эрдэнэтийнхэн Дамба-Очир мэтийн шал эргүү юмнуудыг яахаараа сонгодог байнаа. Овоо мэдрэмжтэй л гэгддэг байсан нутгийнхан ингэж нэр нүүрээ бузарлах ч гэж......
    151.159.19.18
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн  2019-04-08 10:55:06
    49хулгайч мөнгө шаасан гээд бг шдее эхнээс ни дөнгөлөөөд өгвөл энэ 70хэдэн хулгайчуудаас үлдэх амисгаа бх уу шнэ томилогдсон хуулийханыг харж л байя
    66.181.161.6
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-08 05:28:39
    ЖДҮ яахав ээ, Бондын мөнгө, Үнэ тогтворжуулах, 49 хувь , Концесс гээд олон их наядаар хэмжигдэх хулгайн асуудлыг шийдээч,,,
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-04-08 03:24:50
    Чухамдаа ЖДҮ ээс их хурлын гишүүн зээл авч болохгүй гэсэн үг олохгүй тэгээд төлсөн ахиж энэ давтагдахгүй бол болоо
    202.9.42.114
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-04-08 03:19:56
    Baritsaagui zeel olgoson ene sangiin 1, 2 dugaar gariin useg zurdag Javhlangiin tuslah bsan Togsbileg zahiral, Batzorigiin nyagtlan 2 ajlaa arai l hiijee
    103.229.123.25
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-08 02:53:38
    нэг нь наранхуугийн тойрогт ажиллаад негее нь ажнайн бат эрдэнэтэй арсалдаад байсны шан нь энэ дээ хэнтийн хееруу хуу яалаа женкодож байж хучингийн хэрэгт ойчсо...
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-04-08 02:05:38
    Энх-Амгалан прокурорын оронд шинээр очсон хүн яаж ажиллахыг харъяа даа
    122.201.23.84
    Мэдэгдсэн Хариулах
  • эх орон ч 2019-04-08 01:49:51
    дам там очир яасан балагтай хаа явсан газраа батган шиг гай чирч явж байна.
    203.91.112.130
    Мэдэгдсэн Хариулах