Ш.Батхүүгийн тарьсан балагийг цайруулдаг юм бол ядарсан иргэдийнхээ өрийг тэглэж өг
“Төрийн мөнгө гэж байхгүй. Татвар төлөгчдийн л мөнгө гэж байдаг" гэж нэг үг бий. Олон нийт бухимдалтай шүүмжлэлтэй байна.

Өнгөрсөн баасан гарагт уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн сангаас Ш.Батхүүгийн тарьсан балагийг цайруулж Өмнөд Африкийн “Стандарт” банкинд 40 сая ам.доллар буюу 140 тэрбум төгрөгийг төлж барагдууллаа.
Энэ татвар төлөгч ард түмний мөнгө. Гэтэл энэ мөнгөөр Ш.Батхүү нарын хувьдаа авсан мөнгийг Монгол Улс төлчихлөө. Хэлэх муу үг, муухай үйлдэл алга. Арай ч дээ.

Өнгөрсөн баасан гарагт гадаад дахь өрөө төлж барагдууллаа хэмээн гавьяа байгуулсан мэт Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд мэдээлэл хийв.

Тэд “Харин ч өр барагдуулсанд баяр хүргэх ёстой. Энд нам энэ тэр гэж яриад яах вэ, сайн ажиллаагүй бол 100 гаран сая ам.доллар төлөх байсан юм шүү” гэж айлгаад ч байгаа юм шиг, туниад ч байгаа юм шиг зүйл ярьж болох юм уу.
Нэг хүний хариуцлагагүй байдлаас болж Монгол Улсад учруулсан хохирлыг хэн төлж барагдуулах вэ гэхээр одоо “Хууль шүүхийн байгууллага сайн ажиллаж учрыг олох байхдаа, бид мэдэхгүй” гэх юм.

Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг байж баталгаа гаргаж өгсөн хүний хүүхэд нь өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн. Өнөөх өр тавьсан нөхөр нь өөрийн хөрөнгөө Алтанд шилжүүлчихсэн. Өнөөдөр байгаагаас чихрийн шижин өвчин байна гээд хэнэг ч үгүй сууж байгаа Ш.Батхүү. Дан ганц энэ хэд байгаа юм биш. Цаана нь өчнөөн хүн байгаа юм.  Ер нь боддоо зээл авсан гэх эзэн нь Ш.Батхүү гээд байгаа болохоос яг үнэндээ “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан асуудлын цаана томчууд байгаа юм биш үү. Тэгээд л өөрсдийнхөө өрийг дажгүй улсын мөнгөөр дарчихсан байх.

Тухайн үед дээрх үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал “Эрдэнэт” үйлдвэр нэг ч төгрөг төлөх ёсгүй, бууж өгөх болоогүй, хуулийн хамгаалалт байгаа гэж мэдээлэл хийгээд байхад яагаад үл ойшоов, тоосонгүй вэ.

Улсаар тавьсан өр зээлээ төлүүлдэг юм бол жирийн ядарсан ард иргэдийнхээ өр зээлийг тэглэж өгөөч хэмээн ард түмэн бухимдаж байна. Аргагүй шүү дээ. Ядарсан ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө явдаггүй мөртлөө яагаад яамбаласан дарга нарын “ялыг” Эрдэнэт үйлдвэр үүрч, хүлээх ёстой гэж.

Олон жилийн өмнө өр зээл тавьсан өнөөх Ш.Батхүү нь өнөөдөр өөрийн гэх өв хөрөнгөгүй, байсан хөрөнгөө хүмүүст тараагаад өгчихсөн "ялаа үүрье" гээд сууж байгаа. Тэр хүн ял үүрч, шоронд хоригдож харагдлаа юу. Сахарын өвчин нь эцсийн шатандаа орсон гэх шалтгаанаар ял завшаад гараад ирэх байх гэж олон нийт хардаж буй.

Ингэж улсын хөрөнгийг үнэгүйдүүлж, өөрийгөө гэм зэмгүй болгож, 40 сая ам.доллар ийнхүү будаа болгов.  Та боддоо, 40 сая ам.доллар монгол мөнгөөр хэдэн төгрөг бэ. Энэ мөнгөөр юу хийж болох байсан бэ.

Бодот зүйлтэй жиших юм бол 100 гаруй цэцэрлэг, сургууль барих мөнгө мөн. Ингэж авлигачид, албан тушаалтнууд улсыг цөлмөж дээрэмдэж, тонодог юм байна.

Хөрөнгөгүй болсон гэх тэдэнд хөрөнгө бий. Ард түмэн олны өмнө эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлж, ясыг нь цайлгаж байгаад учруулсан хохирлыг нь барагдуулж, 40 сая ам.доллараа буцааж олж авъя гэж байна. Энэ үнэн.

Тэдний учруулсан хохирлын өмнөөс боломжоо алдсан ард түмэн нулимсаараа цусаараа хариуг нь төлөх ёсгүй юм.
Адгийн хулгайч, луйварчдын хийсэн гэм нүгэлийг гэмгүй иргэд яахаараа хүртэх ёстой гэж.

Тэд ард түмний баялаг болох газар, эрдэс баялагийг хулгайгаар зарж байдаг. Тендер байсан ч авч байдаг. Байгалийн баялаг ч байсан хамж байдаг. Үл хөдлөх хөрөнгө ч байсан хувьдаа өмчилж байдаг. Зээл ч байсан хулгайлж байдаг ямар эрх мэдэлтэй, дархтай хулгайчууд бэ.

Нийт иргэдийнхээ эрх ашгийг бус өчүүхэн биенийхээ төлөө хулгай хийж худлаа ярьж, үр удмаа хорлож, улсаа үгүйрүүлж байдаг улаандаа гарсан луйварчдад хэлэх ч үг алга даа.

Одоо хулгайч нартай хатуу тэмцэх хуулийн байгууллагуудад л найдахаас. Эрүүгийн хуулиар тэднийг хатуухан шийтгэж яллахыг харах үлдлээ. 

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-04-19 09:07:24
    ЯДАРСАН АРД ИРГЭД ӨНДӨР НАСТНИЙ ЗЭЭЛ-Г ТЭГЛЭЖ ӨГ. ЯАГААД ТАТВАРЫН МӨНГӨ ИДСЭН ХУЛГАЙЧД-Н ТӨР-С ТӨЛӨӨД А/А НЭГЖ ЯАЖ ҮЙЛЭЭ ҮЗЭЖ ТӨРД ХАМАГ ОРЛ-ОО ӨГ-Д ӨР-НД ОРЖ...
    202.70.38.138
    Мэдэгдсэн Хариулах
  • Mal 2019-04-09 09:56:34
    Ulsad ochson buh um ingeed alga bolno doo....
    202.126.89.248
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-09 03:48:56
    Яг зөв.
    202.131.243.169
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-09 01:35:56
    Орон сууцны 8 хувийн зээлийн хүүг бууруулчих, банкинд хүндрэл үүсэхээр бол 8 хувийн зээл авсан хүмүүст тодорхой хувийг төрөөс төлчих.
    192.82.65.120
    Мэдэгдсэн Хариулах
  • hun 2019-04-09 00:05:18
    zasrahgui luivarchd bgaa mgl turd ed nar hezeech busdiig bodohgui shuu
    112.72.12.10
    Мэдэгдсэн Хариулах
  • дургүй хүрч байна 2019-04-08 13:25:08
    энэ батхүү мэтийн 2 хөлтэй паразит хорхойнуудад идүүлээд л дуусах юм байна л даа
    202.9.42.64
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2019-04-08 12:01:46
    Altan awgai Ts.Nyamdorjtpi neg nutgiinkh gee bizdee . Tegeheer yah ni todorhoi .
    66.181.161.57
    Мэдэгдсэн Хариулах
  • баатар 2019-04-08 10:34:45
    нэг хүний тавьсан өрийг улс төлж байна гэхээр МАНАН чинь арилаагүй байгаан байн даа иргэдийн өрийг төлж барагдуулсан нам эвсэл 2020 онд асуудалгүй ялалт байуулн...
    66.181.161.95
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-04-08 10:11:59
    МОНГОЛ Улс чинь бөөн өртэй биз дээ.хөгжөөгүй байж ыөөн өр та нар тавсан.тэгээд бас ардуудад хуваачихжээ горд!!!!!!!!!та нарийн тавсан өрийг ардууд төлнө гээ юу ...
    202.126.89.242
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-08 09:57:17
    Татвар төлөгчдийн мөнгөөр төлнө гэдэг бол луйвар, зээл бол 1 төрлийн бизнес. Луйвар бизнес 2ыг хольж хутгах хэрэггүй байхаа. 40М$ ыг нь хэн авцийн төр буцааж ав...
    66.181.186.207
    Мэдэгдсэн Хариулах
  • уурлагч 2019-04-08 08:30:02
    энэ их хурал засгийн газрыг огцруулах цаг болж байгаа юм бишүү эд нар урдын зас аг их хэрүүлээс ямар ч ялгаа алгаа
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Арай арай  2019-04-08 08:28:22
    Төрийн өмчид хайртай байхын учир энэ шүү дээ. Бүгдийг төрд байлга би төрийн төлөө гэж хоолой мэдэн орилж байгаа хүмүүс ердө л ийм юмны хойноос шүдээ энийг ойлго...
    202.126.89.79
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!! 2019-04-08 07:54:40
    Ene Luiwarchid ih dawarch baina shuu Ard Tumnii Tatwariin mongoor oorsiinhoo 120 garan terbumiig toluuleed l aan Bathuu, Ganzorig, Bayar, Sugar ta nar sainaa uz...
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Шударга ёс 2019-04-08 07:50:12
    Үнэн үнэн ядарсан ард түмний өрийг бас адилхан тэглэж өгөх хэрэгтэй ш дээ
    59.153.112.50
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2019-04-08 06:52:13
    өндөр настаныг байг гэхэд ядахдаа хөгжлийн бэхршээлтэй хүмүүсийн бага хэмжээний зээлийг улс нэг удаа төлөх ородлого хийх л хэрэгтэй дээ зарим нь хоногийн хоол ч...
    59.153.112.100
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-08 05:30:57
    Юун өр төлүүлэх. Цаана чинь Facebook дээр энэ бузар ажиллагааг баатарлаг явдал болгох чиглэл авсан лаларууд Оюун-Эрдэнийгээ магтаад шүтээд сүйд болж байна
    37.120.38.73
    Мэдэгдсэн Хариулах
  • Zocnin 2019-04-08 05:27:07
    Iim humuusit taatziin yal onooj bj mongold huuli heregjdeg boloh bh
    68.145.61.75
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-08 05:06:58
    Эд хөрөнгийг нь хурдан хураан авч хурдан хохирол барагдуулах ёстой.Хоног алдаж болохгүй хүүлэх хэрэгтэй өгөхгүй байвал. Үр хүүхэд ах дүү нарын нэр дээр байгаа б...
    192.82.66.172
    Мэдэгдсэн Хариулах
  • Хурц  2019-04-08 04:12:26
    Хулгайчуудыг тамлан зовоож ал:...
    66.181.161.31
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2019-04-08 03:26:11
    ene 2 huniig hatuuhan shiitge buh hurungiig huraah heregtei nasaar ni shorondoo hat
    43.242.242.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-08 03:12:35
    ард түмний цалин болон байрны зээлийг баттулга дарж өгөх хэрэгтэй зээл авсан нь ийнхүү завшиж байгаа юм биш үү
    202.21.127.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-04-08 03:08:45
    Монголыг энэ луйварчид ингэж цөлмөж бна. Зээл авсан нь ийнхүү завшиж, аваагүйнх хохь болж байна шүү. Ээ, хөх тэнгэр минь. Шударгаар монголд амьдрар арга бна у...
    211.36.149.181
    Мэдэгдсэн Хариулах
  • Даваа  2019-04-08 03:03:18
    Хуурамч гэрээг үндэслэж зээл олгосон Стандарт ч буруутай ш дээ тэдний төлөө өрвөлзөж босч чадахгүй манайхан ёстой өрөвдмөөр улс...Хэдэн хулгайчид дарлуулаад
    66.181.161.31
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-08 02:43:52
    Битгий мэдэн будилаад бай. Улс орныг минь тэжээдэг ганц үйлдвэрээ хаалгачихвал амьдрал ямар болохыг мэдэж байна уу? Мэдээж тэр хувалзнуудтай тооцоо хийж л таара...
    24.254.11.206
    Мэдэгдсэн Хариулах
  • Өр төл 2019-04-08 02:34:58
    Уучлаарай.эд нар өрөө төлүүлж байхад бид яасан бэ?! Яагаад яагаад.жирийн бидний өрийг төл төл ??!!''
    66.181.161.64
    Мэдэгдсэн Хариулах
  • Shaaldlaga !!! 2019-04-08 02:17:27
    Zaanaa ger bul Ur huuheddee nuusan horongo mongo, zoori olon terbumaaraa baigaa teruuniig ni ilchij gargaad Uls Eh Ornoo hohirolgui bolgoo !! Shaardaj b na !
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • irgn 2019-04-08 01:41:48
    ehnees n hediig buudchihmaar l bn shuu
    122.201.23.84
    Мэдэгдсэн Хариулах
  • саранчимэг 2019-04-08 01:34:05
    яг зөв ерөнхийлөнч одоо л хэлсэн дээ хүрч иргэдийн өрийг тэглэх ёстойгоо харуулах байх даа араа бодож дахин сонгогдох замаа цэвэрлэсэн нь дээр дээ Путин шиг л е...
    43.243.160.18
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-04-08 01:26:14
    49 хувийн залуучуудыг хорьж байгаад Алтан Батхүү 2-ын өрийг төлнө гэж юу гэсэн үг вэ. Гаднаас аваад ирсэн хүнийг хорьж, өөрсдөө гадагшаа гаргаж байна.
    150.129.141.27
    Мэдэгдсэн Хариулах
  • Хуулийнхныг худалдаад авсан биз? 2019-04-08 01:19:06
    Сугар, Ганзориг нар батлан даалтанд гарын үсэг зурсан л даа! Харин Батхүү нь ганцаар хэргээ үүрээд гарахаар тохиролцсон байх, дараа нь шоронгоос гаргаад авна!!
    202.179.27.153
    Мэдэгдсэн Хариулах