Ардын заргын товчооноос Нийслэлийн Засаг даргатай холбоотой мөнгөний схемийг ил болгоно
10:30 цагт МҮЭ-ийн холбооноос Хэвлэлийн бага хурал зарлаж байна. Энэ сарын 9-10-ны өдрүүдэд болох Хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр Үндэсний чуулган, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны нээлт зэрэг цаг үеийн асуудлаар зарлаж байна. Холбоо барих:99027019

10:30 цагт НМХГ-ын 5 давхрын хурлын танхимд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн хяналт шалгалт, барилгын болоод үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийнэ. Утас:91887887

Үндэсний мэдээллийн төвд
11:30 цагаас Ардын заргын товчооноос Нийслэлийн Засаг даргатай холбоотой мөнгөний схемийг ил болгоно.
12:00 цагаас Шүүгч Д.Ганзоригийг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болгохыг эсэргүүцэж иргэн Л.Чулуунцэцэг мэдээлэл хийнэ.

13:30 цагт  ХНХЯ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, МХЕГ, НДЕГ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулдаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээний нээлт болно. Энэ үеэр ХАБЭА-н стандарт дүрэм, журам, хууль эрх зүй, аюулгүй ажиллагаа, Мэргэжлээс шалтгаалах өвчин, Нийгмийн халамжийн үйлчилгээ /гадаад дотоод хөдөлмөр зуучлал/ тэтгэвэр, тэтгэмж зэрэг сэдвээр мэдээлэл бэлтгэх боломжтой. Хаана: Ялалтын талбайд Хэзээ: 2019 оны 04 дүгээр сарын 08-нд, Холбоо барих:99815918

14:00 цагт Баруун бүсийн ууган их сургууль Ховд их сургуулийн 40 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотод үе үеийн төгсөгчидтэй уулзалт зохион байгуулж байна. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 202 тоотод болно.
Та бүхэн минь сурвалжилж, мэдээлж өгнө үү? Утас: 99902448

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.