Монгол Улс ШХАБ-д элсэхгүй
УИХ-ын хаврын чуулганыг өнгөрсөн баасан гарагт нээсэн. Нээлтийн үеэр УИХ-ын дарга Монгол Улс ШХАБ-д элсэн гэдгийг ор үндэсгүй хэмээлээ.

Тэрбээр “Зөвийг буруу болгон баллах, үнэнийг худлаа гэж мушгих, нийгмийг өрөөсгөл мэдээллээр бужигнуулах, талцал хуваагдал, үймээн бужигнаанд уриалах нь Монгол Улсын язгуур эрх ашигт нийцэхгүй гэдгийг зориуд тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.  Монгол Улсыг Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагад хүчээр элсүүлэх гэж байна гэсэн ор үндэсгүй яриа үүний нэг нь юм. Энэ бол Засгийн газар, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөр хэлэлцэж, Улсын Их Хурал гагцхүү Монгол Улсын язгуур эрх ашгийн үүднээс хэлэлцэн шийдвэрлэх ёстой бодлогын асуудал юм. Яг ийм зарчмаар нарийвчлан судалж, холбогдох яам, тусгай байгууллагууд дүгнэлт гаргасны үндсэн дээр гадаад дотоод бодлогын үндсийг тодорхойлох онцгой бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагдах болно. Болоогүйг болсон, яриагүйг ярьсан, шийдээгүйг шийдсэн мэтээр олон улсын харилцаанд сөрөг нөлөөлөх зүйлс ярьж, түүнийгээ улс төрийн ашиг хонжоо олох арга хэрэгсэл болгож, нийгмийн оюун санааг хордуулж, үндэсний эв нэгдлийг бутаргах гэж оролдож байгаад гүнээ харамсаж байгаагаа илэрхийлье” гэлээ. 
П.АНИР 
Оллоо.мн     
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Gakhsi  2019-04-08 04:11:37
    Gakhai tolgoitoi sda olnii durgyi bgaag medengyytee shaaj bna! Omno ni tanai JDY giin byleglel Jenko toigoo elsyylne geed zarlaad baisnaa martsan uu? Khyrelsykh...
  • Zochin 2019-04-08 03:59:46
    Enhbayr zagalmailsan etceg ch eh orondoo baig. Elbeg chi Mongoloos yvsan n deer shuu.
  • zochin 2019-04-08 01:17:00
    khelmegduuleltiin zagalmailsan etseg khuzuugui khunii l khiij baigaa gutgeleg yum baina l daa
  •  2019-04-07 09:09:04
    ЭБИ ГЭДЭГ ТАРВАГА УСТАЖ ҮГҮЙ БОЛСОН ҮЕД ҮНЭН ТОДОРНО
  • zochin 2019-04-07 08:18:14
    BZDuurgiin huuli bus songuuliig yaaj shiidej uguh gej bn? alaltsuulaad hen ni diileh ni ve geed haraad suuj bh uu? alaltsval alaltsana shuu. Zugeer ajilaa hiij...
  • Зочин 2019-04-07 06:35:17
    Монголд дарангуйлагчийн засаг тогтох л юм бол шууд Шанхайд элсэнэ. Учир нь одоогийн дарангуйлагч нар бүгд Шанхайд элсэж бөгсөө хамгаалж байна.
  • Бат 2019-04-07 05:10:29
    За монголчууд минь олон удаа сонгогдсон олны танил эрхмүүдэд итгэл бүү өг бүү сонго үүний оронд чөтгөр ч байсан яахав шинэ хүн сонгоцгоое