Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан гэж хэн бэ
Баасан гарагийн чуулганы хуралдаанаар Ерөнхий прокурорын албан тушаалд Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгчөөс хүргүүлсэн саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэн, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Иймэс Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн:
Ерөнхийлөгч Х.Баттулга баасан гарагт зарлиг гаргаж, Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор томилсон билээ.

Тэгвэл шинэхэн прокурор Б.Жаргалсайхан гэж хэн бэ?
Банзрагчийн Жаргалсайхан нь 1964 онд Өвөрхангай аймагт төрсөн, 55 настай, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1973-1983 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын хоёрдугаар 10 жилийн сургууль, 1983-1988 онд Монгол Улсын Их сургууль төгссөн, эрх зүйч мэргэжилтэй. 
 
Тэрбээр 1988 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт хяналтын прокуророор ажлын гаргаагаа эхэлж, 1991-1996 онд тус аймгийн прокурорын газарт ахлах прокурор, орлогч прокурор, 1996-2000 онд аймгийн прокурор, 2000-2001 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2009 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 2009-2010 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2014 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокуророор тус тус ажиллаж байжээ. Улмаар 2014-2016 онд Улсын ерөнхий прокурорын газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газарт Тамгын орлогч прокуророор ажиллаж байсан бөгөөд 2017 оноос Улсын ерөнхий прокурорын газарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-04-08 13:46:08
    Амжилт хүсье сайхан сэтгэл гаргаад Сугар нөхөрийг нэг шалгаад өгөөрөй дөө нутаг ус хамаагүй шүү дээ тэгвэл жинкэнэ мужик
    66.181.160.127
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-04-08 12:53:55
    Сайхан сэтгэл гаргаад ард иргэдийн төлөө зүтгээрэй дээ.сайн хүн гэж жнэ хорвоод байхгүй.Бурхан цор ганц сайн.Харин хүнлэг сайхан сэтгэлээр шударга ажилахад л бо...
    202.126.89.173
    Мэдэгдсэн Хариулах
  • Эрдэм 2019-04-08 04:20:53
    Гүтгэгдэж бодлого захиалгаар яллагдсан эмэгтэй хоригдол,нялх хүүхэдтэйгээ зовж байдаг юм билээ. Энэ хүн тиийшээ анхаарах боловуу
    66.181.177.236
    Мэдэгдсэн Хариулах
  • bi 2019-04-08 03:38:42
    9999 gi class benztei nohor
    66.181.171.26
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-07 16:11:17
    доторх бүлгээс нь л гарч ирлээ дээ.
    202.9.42.223
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2019-04-07 10:13:18
    ЯМАРЧ БАЙСАН МОНГОЛ ХҮН БНА.
    64.119.26.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-04-07 09:42:24
    Сайн хүн байна. Шударга, хүнлэг хуулийн тогтолцоог удирдаж чадна гэж харагдаж байна. Амжилт хүсье! Төрийн сүлдэндээ сайн залбирч яваарай!!!
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-07 06:48:13
    Цэвэр ариунаараа байж чадсан бол уу? Ийм насныхан уул нь эвдрээгүй л байх ёстой доо.
    202.9.43.236
    Мэдэгдсэн Хариулах
  • Тулга 2019-04-07 04:57:56
    Дотор нь хутгалдсан л нөхөр байна
    122.201.28.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-04-07 03:55:16
    Үндсэн хуулинд нэг сайхан үг буй хууль шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй гэж та энэ үгийг байнга санаж ажлаарай таньд амжилт хүсьеэ
    202.9.42.66
    Мэдэгдсэн Хариулах