Нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурахыг
анхааруулж байна.

  2019 оны 04 дүгээр сарын 07-ны­ 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:   Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун болон зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн баруун хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг болон Дорнод Монголын тал нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан,  Их нууруудын хотгор болон говиийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 2-4 градус дулаан байна. 
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус хүйтэн, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Эх сурвалж: ЦУОШГ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.