Орос, Японы талууд энэ сарын сүүлээр Токиод уулзана
ОХУ ба Японы талууд дөрөвдүгээр сарын сүүлчээр Токио хотноо ээлжит хэлэлцүүлгээ хийх гэнэ. Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Игорь Моргулов  мэдэгджээ.

Өнгөрсөн онд Оросын төрийн тэргүүн В.Путин, Японы ерөнхий сайд Ш.Абэ нар энхийн гэрээг үзэглэх үйл явцтай холбоотой хэлэлцээгээ эхлүүлэхээр тохиролцсон билээ. 1956 онд Японы тал Хабомаи, Шикотан арлыг Оросын талд шилжүүлэн өгөх тухай тусгагдаж байсан ч ямар нөхцөлтэйгөөр ийн өгөх нь одоогоор тодорхой бус юм.

Япончууд Курилын Куншир, Итуруп, Шикотан болон бусад арлуудыг өөрийн эзэмшлийн хэмээн үзэж ирсэн. Гэвч дэлхийн хоёрдугаар дайны дараа тус бүс нутгийг Оросын тал өөрийн эзэмшлийнх гэж үзэх болсон. Тиймээс маргаантай холбоотой арлын асуудал эдүгээ ч эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа билээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Японы тал уг асуудлыг хэлэлцэх стратегийн бодлогоо өөрчлөх хүсэлтэйгээ мэдэгдэж байв. Оросын хувьд Курилын арлыг тус улсад шилжүүлэн өгөх бодолгүй байгаа юм.

"Өдрийн сонин"
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • орчуулагч 2019-04-08 04:28:10
    1956 онд Японы тал Хабомаи, Шикотан арлыг Оросын талд шилжүүлэн өгөх тухай. Энэ өгүүлбэрийг ойлгосонгүй. Орчуулгын алдаа бололтой. Харин ч эсрэгээ юм биш үү.
    103.9.90.50
    Мэдэгдсэн Хариулах