Чуулганаар Ерөнхий прокурорыг томилох асуудлыг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын ерөнхий прокурорыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. Дараагаар нь Ерөнхийлөгчийн санал болгосон Улсын ерөнхий прокурорыг томилох асуудлыг зөвшилцөх танилцуулгыг ЕТГ-ын дарга З.Энхболд хийлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр ирүүлжээ.

    Банзрагчийн Жаргалсайхан нь 55 настай. 1973-1983 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн II сургууль, 1983-1988 онд Монгол Улсын Их сурргуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, Хууль цаазын тэргүүн зөвлөх зэрэгтэй. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг байна. Б.Жаргалсайхан нь прокурорын байгууллагад нийт 31 жил ажилласан бөгөөд 1988-1991 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт хяналтын прокурор, 1991-1996 онд туслах прокурор, орлогч прокурор, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт аймгийн прокурор, 2000-2001 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2009 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 2009-2010 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2014 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 2014-2016 онд Улсын ерөнхий прокурорын газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газарт Тамгын орлогч прокуророор тус тус ажилласан байна. 2017 оноос Улсын ерөнхий прокурорын газарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байгаа гэв.

 Танилцуулгатай холбогдуулан гишүүд нэр дэвшигч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас асуулт асууж, хариулт авч байна.
 
П.ГОО
Оллоо.мн


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.