МУ-ын Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар Стандарт банканд төлөх 115 сая ам.долларын асуудлаар мэдээлэл өглөө
Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин "Юу болсон талаар эхлээд мэдээлэл өгөх хэрэгтэй байх. Анх "ЖАСТ" группын захирал Г.Батхүү Өмнөд Африкийн "Стандарт" банктай 2009-2010 он зээлийн гэрээ байгуулж, 2012 он хүртэл нэмэлт хийж нийтдээ 160,1 сая долларын авсан юм билээ. Үүнийгээ хугацаандаа төлөөгүй. Ийм учраас "Стандарт" банк 2013 оны долдугаар сард Лондонгийн арбитрийн шүүхэд хандсан байдаг. Ингээд Арбитрийн шүүх уг асуудлаар 4 удаа хуралдсан байна. "Стандарт" банк "Эрдэнэт" үйлдвэрээс нэхэмжилсэн дүн бол 86,95 сая ам.доллар. Яагаад "Эрдэнэт" үйлдвэрээс нэхэмжилсэн бэ гэхээр "Эрдэнэт" үйлдвэр батлан даагчаар орсон. Үүн дээр "Жаст"-ын Г.Батхүү "Би хуурамчаар гарын үсэг зураад авчихсан" гэж ярьдаг юм билээ.
Арбитрийн шүүхээс нийтдээ "51 сая ам.долларыг төлөх ёстой" гэсэн 2016 оны есдүгээр сард энэ шийдвэр гарсан. Ингээд манайх шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй Английн дээд шүүхэд давж заалдах гомдлоо өгсөн. Гэхдээ ОУ-ын процедур нь нэлээн төвөгтэй юм билээ. Давж заалдахын тулд та бүхэн эрхээ олж авах ёстой. Эрхээ олж авахын тулд Арбитрийн шүүхийн шийдвэрийн дагуу 51 сая ам.долларыг "Стандарт" банкинд байршуулах ёстой гэсэн шийдвэр гарсан. Тухайн үед манайд 51 сая ам.долларын төлөх боломж байгаагүй. Үүний дараа "Стандарт" банк Английн шүүхэд хандсан юм билээ. Английн Дээд шүүх 2018 оны долдугаар сард уг асуудлыг авч хэлэлцээд Лондонгийн Арбитрийн шүүхтэй адилхан шийдвэр гаргасан байдаг. Английн дээд шүүх бүр хатуу шийдвэр гаргасан. Энэ нь "Эрдэнэт" үйлдвэр нь аливаа эд хөрөнгийг захиран зарцуулах, худалдан борлуулах, үнийн дүнг бууруулахгүй байх арбитрийн шийдвэрүүдээр тогтоосон 41,22 сая ам.доллар, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой гарсан зардал болох 4768 мянган фунт стерлингтэй тэнцэх мөнгөн дүнг банкинд байрлуулах, баталгаа гаргах шийдвэр гаргасан. Нэгэнт эцсийн шийдвэр гарсан учраас үүнийг төлөхгүй гэх боломжгүй болсон.
Ингээд Ерөнхий сайдын захирамжаар 2018 оны наймдугаар сард Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулсан. Английн дээд шүүх “Эрдэнэт” үйлдвэрийн төлбөрийн гүйлгээг царцаах, гуравдагч этгээдэд зарах, гадна талд байгаа хөрөнгүүдийг хураах эрсдэл үүсэн тул төлбөрийг төлөх шийдвэр гаргасан. Тиймээс эхний ээлжид гадна талд байгаа өр төлбөрөө төлөөд, дараа нь дотооддоо асуудалдаа орох санал гаргаад Засгийн газар дэмжсэн.
Өнөөдрийн байдлаар 40 сая ам.долларыг ямар нэг хүү, торгуульгүйгээр нэн яаралтай төлөх тохиролцоонд хүрсэн. Улмаар энэ мөнгийг "Эрдэнэт" үйлдвэрийн "Эрсдэлийн сан"-аас гаргаж "Стандарт" банк руу шилжүүлсэн" гэлээ.
"Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн: "Эрдэнэт" үйлдвэр "Эрсдэлийн сан"-аасаа асуудлыг зохицууллаа. Үүнээс болж "Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагаанд доголдол үүсэхгүй.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн