Загастайн давааны замд шар усны үер буужээ
Завхан аймаг Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг Загастайн даваа зам буюу Мөрөн-Улиастай чиглэлийн А1102 дугаартай авто замд /Улиастай сумаас 35км/-т шар усны үеэр буусны улмаас замын зорчих хэсэг эвдэрч, HOWO маркын автомашин замын хажуу руу унаж замын зорчих хэсэг сэтэрчээ.

Иймд Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарах орон нутгийн болон улсын чанартай авто замын хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн эвдэрсэн замын зорчих хэсгийг сэргээн засварлах хүртэл түр хугацаагаар хааж, пост гарган ажиллаж байгаа тул иргэдийг дээрх чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна.



О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-04-06 03:57:13
    Зүгээр харж зогсохоор хүн бүр нэг хормой шороо асган биздээ тэгээд гарна
  • ЗОЧИН 2019-04-05 08:49:53
    21 АЙМАГАА ЗАСМАЛ ЗАМААР ХОЛБООЧЭЭ ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМНЫ ДАРГА НАР ААА......