Гэр бүлийн хүчирхийлэлд байдаг охин гэрээсээ дайжиж, биеэ үнэлж байжээ
Өнгөрсөн гурвадугаар сарын 22-н өдөр гэрээсээ гараад ор сураггүй алга болсон 17 настай А.Н охиныг өчигдөр ээж нь “Манай охин алга болчихлоо” гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ.

Охин Н нь алга болоод 14 хоногийн дараа олджээ. Тэгвэл охин сураггүй алга болох хугацаандаа биеэ үнэлж, хар тамхи татсан гэх мэт үл бүтэх зүйлүүдийг хийж байсан нь тогтоогджээ.

Охин гэртээ байхдаа гэр бүлийн хүчирхийлэлд байсан бөгөөд төрсөн эцэг нь биеэ үнэлээд ч хамаагүй өөрийгөө тэжээ хэмээн дарамталдаг байсан талаар эх сурвалж мэдээлэв.

Одоогоор цагдаагийн байгууллага хүчирхийлэл үйлдэж, хүүхдийн эрхийг зөрчиж гэрээсээ дайжихад хүргэсэн эцэгт нь хариуцлага тооцохоор ажиллаж байна. 

Мөн 17 настай хүүхдийг хүүхдийг уруу татсан, бэлгийн харьцаанд орсон хүмүүсийг нь хэрэгт татан шалгаж байгаа аж.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Яяя 2019-04-05 13:25:50
    Гэхдээ худлаа ч байж бно ш дээ. Манай эгч дунд сургуульд байхдаа аймаар тэнэж алга болдог болсон. 1 удаа баригдахдаа аав зоддог гэж худлаа хэлж байгаамдаа