Б.Махбалд холбогдох шүүх хурал гурав дахь удаагаа хойшиллоо
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Зам тээврийн хөгжлийн яамны /ЗТХЯ/ газрын дарга асан Б.Махбалд холбогдох  хэргийг шүүх хуралдаан болохоор товлогдсон байсан ч дахин хойшиллоо. Ийнхүү гурав дахь удаагаа хойшилж байна.

Шүүх хурал хойшлох шалтгаан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас ирээгүй тул дөрөвдүгээр сарыгн 29-ны 09.30 цаг хүртэл хойшлуулжээ.

Хэргийг эргэн сануулбал, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан  хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө гарч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосныг тухайд үед мэдээлж байв.

Сэжигтэн Б.Махбалыг  хэрэгт холбогдуулан сэжигтнээр татаж, хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж буй.

Түүнд эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа аж.  Тус  заалтад “Хүний амийг хохироосон бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Оргил  2019-04-27 04:39:50
    Жил нь арай бага уу..Гаагуу юу
  • Пү 2019-04-12 15:16:43
    Дэндүү тодорхой энэ хэргийг ингэж олон буцааж байгаа нь цаанаасаа захиалгатай бн.!
  • zochin 2019-04-12 12:53:44
    arai iim baga jil uguh um bish bizde hvnii ami naanadaj 25 bh bailgvi de
  • Ганаа 2019-04-08 14:01:58
    Цаазлах ёстой
  • иргэн 2019-04-08 05:19:32
    шүүхийн систем ч ялзарчээ.
  • иргэн 2019-04-06 16:31:27
    хэн болгонд ойлгомжтой байхад хойшлуулах санаачлагч гаргаж бгаа шүүгчдийг огцруул