Г.Занданшатар: Учир утгагүй улстөржилт, талцал хуваагдлыг өнөөдрөөс эхлэн эцэс болгоё
УИХ-ын хаврын чуулганыг нээлээ. Чуулганы нээж УИХ-ын дарга Г.Занданшатар  үг хэллээ. Тэрбээр:

-Энэ удаагийн чуулган иргэд олон нийтийн хүсэн хүлээсэн, нийгмийн анхаарлыг татсан олон асуудлыг хэлэлцэн шийдэх гэж байгаагаараа онцлог. Хэлэлцэх асуудлыг гурван бүлэгт хуваасан.

 
Нэгдүгээрт: Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, иргэний эрх болон улс төрийн эрхийн ОУ-ын факт, эрүүдэн шүүх болон хэрцгий хүнлэг бусаар  хүний нэр төрд халдаж шийтгэхийн эсрэг конвенц болон түүний нэмэлт протоколоор Монгол Улсын хүлээсэн үүрэг түүнийг биелүүлэхийг талаар зохих хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн асуудал олон нийтэд ил болсон. Энэ нь шүүх эрх мэдлийн тогтолцоонд ноцтой байдал үүссэнийг илтгэж байна. Хүний эрхийг хангах үүргээ төр хэрэгжүүлж чадахгүйд хүрлээ. Иймээс хүний ёсноос гадуур доромжлон шийтгэх явдлыг үндсээр нь устгахын эсрэг УИХ хатуу тэмцэх болно.
Хаврын чуулганы эхэнд иргэдийн шударга шүүхээр шүүлгэх  эрх хангах, шүүх эрх мэдлийн тогтолцоог Үндсэн хуульд заасан үзэл баримтлалд нийцүүлэн  улс төр эдийн засгийн бүлэглэл нөлөөллөөс ангид, хараат бус зөвхөн хууль дээдэлж хариуцлагатай ажиллуулах эхлэлийг тавина гэж төлөвлөж байна. Бид хэдхэн хоногийн өмнө ардчилал, хүний эрхийг хамгаалах, шүүх, эрхзүйн тогтолцоонд шинэтгэл авчрах зорилгоор хуульд өөрчлөлт оруулсан. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд хийсэн өөрчлөлтөөр  ҮАБЗ нь  монгол хүн, хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудлаар ШЕЗ-д зөвлөмж гаргах эрхийг олгосон. Гэтэл ҮАБЗ шүүгчийн асуудлыг шийддэг боллоо гэсэн ташаа ойлголтыг түгээж байгааг үүгээр залруулж байна.
 
Хоёрдугаарт: Хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг хангах нэрээр хариуцлагагүй, сахилга, дэг журамгүй, хуулиар халхавчилсан шударга бус тогтолцоог Үндсэн хуулийн хүрээнд халах шаардлага зүй ёсоор урган гарч байна. УИХ-ын хяналттай хариуцлагатай, Засгийн газрыг хариуцлагатай тогтвортой, шүүх эрх мэдлийг хараат бус хариуцлагатай болгох зорилготой Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болжээ. Үндсэн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах төслийг бүх талаас нь сайтар нягтлан хэлэлцэн батлахад онцгой анхаарч ажиллахыг хүсье.
 
Гуравдугаарт: Хуулийн хугацаатай хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн баталдаг бодлогын чухал баримт бичгүүд биднийг хүлээж байна.УИХ-ын гишүүд бид төрийн ёс зүй, сахилга хариуцлага бүхнээс дээгүүр байх учиртай.  Иймд тендер, концесс, хөрөнгө оруулалт, бизнес зээл зэрэг хувийн ашиг сонирхлын зөрчилтэй аливаа асуудалд оролцохыг хориглосон УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагын дүрмийг шинэчлэн боловсруулахыг чиглэл болгож байна.

Учир утгагүй улстөржилт, талцал хуваагдлыг өнөөдрөөс эхлэн эцэс болгож, баримт нотолгоонд суурилсан парламентын мэтгэлцээнээр хууль тогтоох ажилдаа хариуцлагатай хандъя, хамтдаа бурууг засаж, зөвийг засах үйлсэд хүчин зүтгэе гэж уриалж байна аа.

УИХ-ын гишүүд ээ, хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаандаа идэвхтэй оролцохыг хүсье. УИХ-ын хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа нээснийг мэдэгдье хэмээлээ.

Ийнхүү УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийв.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-04-07 00:50:40
    Хүн хэлмэгдүүлж ажилд томилуулсан эгч Батцэцэгээсээ эхэлвэл яасан юм их хурлын даргаа. Бүх хуулийг хүн бүрт тэгш хэрэгжүүлье. Давуу эрх хэнд ч үгүй шүү!!!
  • иргэн 2019-04-06 02:54:45
    Энэ гацаа нөхөр өөрөө л улс төржилт талцлыг эхэлсэн дээ.
  • зочин 2019-04-05 12:56:44
    БЗД танай нам булааж авж байна. алалцана шүү
  • zochin 2019-04-05 08:30:25
    Телевизээр шудрага дүр исгэхээ болиочээ. Хүн хэлмэгдүүлж, ажилд томилсон Эгч Батцэцэгийгээ ажлаас нь өөрчилвөл яасан юм вэ? Эгч чинь ажлаа мэдэхгүй,ажил зогссон...
  • Бат 2019-04-05 07:12:20
    За монголчууд минь олон удаа сонгогдсон олны танил эрхмүүдэд итгэл бүү өг бүү сонго үүний оронд чөтгөр ч байсан яахав шинэ хүн сонгоцгоое
  • Bi 2019-04-05 06:49:41
    Kkk iim teneg gar shuu erh medeld hurchiheed ingej heldeg
  • зочин 2019-04-05 06:41:31
    Бид санасандаа хүрчихлээ. Одоо болье гэсэн үг үү.
  • иргэн 2019-04-05 05:55:00
    буруу засаж зевийг засах уйлсэд гэж хэлсэн юм уу пгоо мал буруу бичвуу
  • zochin 2019-04-05 05:45:09
    chi ooroo ehlyylchiheed uy balairaad baila ym be. Ulsaa nuraah deer tullaa balai min
  • Зочин 2019-04-05 05:20:23
    Бүх юмаа нураачихаад, улсаа баллачихаад юун талцал больё вэ. Одоо бид нийлээд үүнийг хийсэн гээд тэвэрэлдээд байх уу.
  • "Хамтдаа бурууг засья бас зөвийг засья"  2019-04-05 05:11:11
    "Хамтдаа бурууг засья бас зөвийг засья" гэдэг нь deep in mind байгаа үгээ хэлчихэв үү дээ? үгүй юу?
    43.249.36.176
    Мэдэгдсэн Хариулах