Баянзүрх дүүрэгт дахиад л сонгуулийн маргаан дэгдэв

Баянзүрх дүүргийн Х, ХIХ тойрогт өнгөрсөн сарын 23-нд явагдсан дахин сонгуультай холбоотой маргаантай асуудлууд өрнөж эхэллээ.

Дахин сонгуулийн дүнгээр МАН-аас нэр дэвшигч Б.Галхүү ялалт байгуулсан байдаг. Харин сонгуулийг үеэр мөнгө тарааж хууль бусаар ялалт байгуулсан гэх гомдлыг бие даан нэр дэвшигчид хууль хяналтын байгууллагад гаргаад байв.

Өчигдөр тус хэргийн  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж,  БЗД-ийн сонгуулийн хорооны МАН-аас нэр дэвшсэн Б.Галхүүг сонгогдсонд тооцож түр үнэмлэх олгосон 20 дугаар тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүллээ. Учир нь Б.Галхүүгийн сонгуульд ажилласан н.Энхбаатар мөнгө тараасан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа тул түдгэлзүүлэх үндэслэл болсон байна.

Харин үүний дараа үдээс хойш 17:00 цагийн үед МАН-ынхан Баянзүрх дүүрэг рүү дайрч, тэнд багагүй эмх замбараагүй байдал үүсгэсэн юм. Баянзүрх дүүрэгт дахиад л сонгуулийн маргаан дэгдэв бололтой.

“Зууны мэдээ” сонин
Т.Сайхан


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-04-06 02:56:09
    За монголчууд минь олон удаа сонгогдсон олны танил эрхмүүдэд итгэл бүү өг бүү сонго үүний оронд чөтгөр ч байсан яахав шинэ хүн сонгоцгоое
    202.9.43.18
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2019-04-05 08:20:34
    AN bolio odoo purevdavaataigaa zailaa
    43.242.242.140
    Мэдэгдсэн Хариулах
  • ах 2019-04-05 06:31:29
    Гүнбалай чиний доовтор боовон царайт минь хол очиж балайр
    203.91.112.130
    Мэдэгдсэн Хариулах