Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр
Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна.

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-нд  эрүүл мэндийн байгууллага үүсэн байгуулагдсан өдрийг гишүүн орнууд Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ.

Энэ өдөр дэлхийн нийт хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, улс орнуудын Засгийн газар, нийгмийн анхаарлыг эрүл мэндийн салбарт хандуулдаг байна.

Манай улсын хувьд энэ жил эрүүл мэндийн салбар “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт: Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ”-г онцлон зарласан бөгөөд уг өдрийг үүнтэй уялдуулж тэмдэглэх арга хэмжээ өнөөдөр 11.00 цагт “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болно.

Уг арга хэмжээнд ЭМЯ, ДЭМБ, ОУ-ын байгууллага, Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд оролцох ажээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.