Оюутнууд тайван жагсаал хийнэ
08:40 цагт Нэг. Автобусны хөнгөлөлтийн картны зорчих эрхийг нэмэгдүүлэх
Хоёр. Шамдан суралцаж, сурлага, урлагийн амжилт гаргасан оюутнуудад 70200 төгрөгний тэтгэлгийг сэргээх
Гурав. 2019-2020 оны хичээлийн жилд их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэх
гэсэн үндсэн 3 асуудлааар бүх их дээд сургуулиудын оюутан залуус нэгдэж  Энхтайваны гүүрний урд Наадам цэнтрийн гадаа цуглаад талбай хүртэл тайван жагсаал хийж гарын үсэг цуглуулах гэж байна.

09:00 цагт Тогооч мэргэжлийн шилдгүүдийг тодруулдаг уламжлалт "Ур чадвар-2019" улсын уралдаан  Хүнс технологийн Политехник коллежийн байранд 09:00 цагт болно. /Хан-Уул дүүрэгт Алтай хотхоны урд Монгол-Солонгосын политехник коллежийн зүүн хойно/ Уралдаанд тогооч мэргэжлээр сургалт явуулдаг Политехник коллеж, МСҮТ-ийн багш, сурагчид оролцож шилдгийн шилдгүүд тодрох юм.
Лавлах утас: 91915340, 99519677

11:00 цагт  Өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн өдөр. Энэ жил эрүүл мэндийн салбар “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт: Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ”-г онцлон зарласан бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн өдрийг үүнтэй уялдуулж тэмдэглэх арга хэмжээ  Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд болно. Уг арга хэмжээнд ЭМЯ, ДЭМБ, ОУ-ын байгууллага, Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд оролцоно. 99179899, 86885060
С.Анар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эхлээд зөв хүн байх хэрэгтэй, 2019-04-05 03:42:32
    Мөнгө нэхэхийн оронд,УБ-аас ,буюу баар,сав ихтэй газраас зайдуу Оюутны хотхон буюу Их дээд сургуулыг байдаг болгоё гэсэн хүсэлт гаргаач,Баарчингууд минь,
    59.153.115.156
    Мэдэгдсэн Хариулах