ЖДҮХС-гаас 350 сая хүртэлх төгрөгийн зээл авсан 15 иргэн, ААН асуудалгүй болох нь батлагдав
Улсын ерөнхий прокуророос 2018 оны арваннэгдүгээр сард Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгийг байгуулсан билээ.

Энэхүү хамтарсан ажлын хэсэг нь олны анхаарал татсан авлига албан тушаалын хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэн үр дүнг нь тооцож ажиллах үүрэг хүлээж байсан билээ. Хамтарсан ажлын хэсгийн шалгаж шийдвэрлэх үүргийн хүрээнд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой асуудал багтсан.

Тодруулбал, ЖДҮХС-гаас зээл авсан аж ахуйн нэгжүүдээс ямар нь жинхэнэ жидүчин, ямар зээлээ зориулалтын дагуу ашигласан, ямар нь албан тушаалтны нөлөө орсон, хууль бус зарцуулагдсан гэх мэтийг ялгаж салгаж тодруулж шийдвэрлэнэ гэсэн үг.

Энэ дагуу хийсэн ажлын тайлан гарч, жинхэнэ жидүчин, албан тушаалтны ЖДҮ гэдэг нь ялгаж салгагдан шийдэгдэж эхэлжээ. Жинхэнэ ЖДҮ-чин гэдэг нь батлагдаж, хууль дүрэм журмын дагуу зээл авсан, хэн нэгэн албан тушаалтны давуу байдлын нөлөөллийг ашиглаагүй, зориулалтын дагуу зарцуулсан иргэн аж ахуйн нэгжүүдийг асуудалгүй болохыг нь тогтоож хэргийг хаасан.

Үүнд иргэн Ц.Оюунчимэг, Г.Цэрэннадмид, Ц.Пүрэвсүрэн, Ж.Баяр, Д.Отгонтуяа, Х.Батбаяр, А. Төгөлдөр нар болон “Алтан нуга даваа” хоршоо, “Ганга нар трейд” ХХК, ЦЕТ ХХК, “Жигүүрт хөсөг” ХХК, “Завхан буурал” хоршоо, “Тэнгэрийн соёмбо” ХХК, “Соёмбо капитал” ХХК, “, “Органик хүнс трейд” ХХК багтсан байна. Эдгээр иргэн болон аж ахуйн нэгж нь 10 саяас 350 сая хүртэлх төгрөгийн зээл авсан аж.

Хууль зөрчсөн, зөрчөөгүйг ялгаж салгасан ийм жагсаалт цаашид үргэлжлэн гарах юм байна.

Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлыг хэсгийн ажлын тайлан эхнээсээ гарч байгаа бөгөөд дээрх шиг асуудалгүй нь батлагдаад хаагдаж байгаагаас гадна Хамаарал бүхий этгээдүүд, нэгдмэл сонирхолтой хүсүүсийнхээ үүсгэн байгуулсан компаниудад шууд болон шууд бусаар нөлөөлж зээл авч өгсөн албан тушаалтнуудын хэрэг хуулийн дагуу шийдэгдээд явах аж.

Тэгэхээр дээрх сангаас зээл авсан жирийн иргэд бүр буруутан болохгүй. ЖДҮ тойрсон албан тушаалтны дор жирийн иргэд хохирч болохгүй юм.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-04-12 22:50:43
    Undarmaa gj sogtuu.jarvaisan avgaig gishuunees n tataarai.Iim buzariig yah gj songovoo.
    66.181.161.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-04-04 09:27:47
    Хуулийн хэллэгт их хуралын гишүүн түүний хамаарал бүхий хүнд ЖДҮ өгч болохгүй гэсэн заалт байхгүй хууль гаргах уу бүү тэнэгт
    202.9.43.18
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-04-04 09:15:34
    арав хорин сая яах вэ 950 сая тэрбумынхаа асуудлыг л шийд битгий хавтгайруулаад ждучдийг хаацайлаад бай тэр эхнэрээ таньдаггуй муруй амт шиг нехдуудийг л шийтг...
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-04-04 08:38:07
    иргэн энгийн хүмүүс ч яахав юмхийх гээд л зээл авдаг биз харин ждү нэрээр (950 саяаас дээш) мөнгө авч угаасан хулгайч түшээдийг яахав халдашгүй эрхтэй хэмээн
    66.181.160.53
    Мэдэгдсэн Хариулах