АНУ-ын эмч нар дэлхийд анх удаа ХДХВ-ийн халдвартай хүний бөөрийг уг вирусын халдвартай өөр нэгэн хүнд шилжүүлэн суулгажээ. Мэриленд муж улсын Балтимор хот дахь Жонс Хопкинсийн нэрэмжит эмнэлэгт өнгөрсөн даваа гаригт энэ мэс заслыг хийсэн бөгөөд өвчтөнүүдийн биеийн байдал сайн байгаа аж. "ХДХВ-ийн халдвартай хүний бөөрийг бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн дэлхийн анхны тохиолдол энэ болсон" гэж Дорри Сегев эмч онцлон хэлсэн байна. Урьд нь бөөрөө шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн өвчтөний бөөрний өвчинд ХДХВ нь ихээхэн эрсдэл учруулсан хэмээн таамаглаж байжээ. Харин шинэ төрлийн ретровирусын эсрэг эмнүүдийг түүний өвчнийг эдгээхэд ашигласнаар бөөрийг шилжүүлэн суулгахад аюулгүй болсон байна.
Жонс Хопкинсийн нэрэмжит эмнэлгийн мэргэжилтэн, хавдар судлалын ухааны дэд профессор Кристина Дюран хэлэхдээ, энэ мэс засал нь ХДХВ-ийн талаарх олон нийтийн үзлийг өөрчлөхөд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ анагаах ухааны хөгжил улам өндөр түвшинд хүрч буйг харууллаа гэжээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин