“Улаанбаатар түншлэл-2014” нээлтээ хийнэ
Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Улаанбаатар түншлэл 2014” намрын Олон Улсын үзэсгэлэн яармагийг энэ онд 19 дэх удаагаа зохион байгуулж байна. Үзэсгэлэн яармаг өнөөдөр 15.00 цагт “Мишээл экспо” төвд нээлтээ хийх юм. Үзэсгэлэн яармагийн ивээн тэтгэгчээр “Green city” ХХК, мэдээллийн ивээн тэтгэгчээр “Mass Media” групп хамтран ажиллаж байгаа юм.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн хугацаанд Ази худалдааг дэмжих форумын гишүүн орнуудын удирдагуудын Дээд хэмжээний 27 дугаар ээлжит хуралдаан болж байгаатай холбогдуулан гишүүн орнуудаас Малайзи Улс, БНСУ, Тайваниас оролцож өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Монголын зах зээлд танилцуулж цаашид урт хугацаанд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж байгаагаараа нэн онцлог юм. Мөн ОХУ, Польш улсаас төлөөлөгчид оролцох аж. 
 
Манай улсын аж ахуйн нэгжүүд энэ удаагийн үзэсгэлэнгээрээ чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадна дотны байгууллагад сурталчлан экспортын гарцыг нэмэгдүүлэх, бизнесийн төрөл бүрийн чиглэлээр хамтран ажиллах, мөн импортлогчид нь гаднаас ирж оролцож буй зорилго нэгт байгууллага хүмүүстэй түншийн харилцааг тогтоон, үзэсгэлэнгийн таван өдөр ажиллах юм байна.
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.