Нигер улсын 4 иргэнийг хар тамхины хэрэгт холбогдуулан шалгажээ

 Нийслэлийн прокурорын газраас Олон улсын шуудан илгээмжээр ирж буй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох зорилгоор өнгөрсөн сард Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газартай хамтран шалгалт хийжээ. Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнууд нь ажил үүргээ гүйцэтгэх явцад Олон улсын шуудан илгээмжээр ирсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой зөрчил 2018 он, 2019 оны эхний 2 сарын байдлаар зөрчил 14-г илрүүлж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт шалгуулахаар шилжүүлжээ. Дээрх хугацаанд Испани, Тайланд улсаас тус бүр 1, Америкийн нэгдсэн улсаас 2, Их Британий нэгдсэн вант улс, Холбооны Бүгд найрамдах Герман улсаас тус бүр 3, Нидерландын нэгдсэн вант улсаас 4 удаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис олон улсын шуудан илгээмжээр ирсэн байна. Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас дээрх гэмт хэргийн шинжтэй мэдээллүүдэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн 5 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байх ба эдгээр хэргүүдэд Монгол Улсын иргэдээс гадна Оросын Холбооны улсын 1, Нигер улсын 4 иргэнийг холбогдуулан шалгажээ.

 

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2018 онд шалгагдсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн 5 хувийг, харин оны эхний 2 сарын байдлаар шалгагдсан хэргийн 7 хувийг Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраас илрүүлсэн хэрэг эзэлж байна.
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • haruudaas bolgoomjlohgui bol bolohgui ni 2019-04-04 02:56:01
    Har zaraitai har sanaatai ulsuudiig hileer er ni oruulahgui baisan ni deer yum shig b na shuu ! Yagaad bolohgui gej ! Zaria shigee adil dandaa muu muuhaig hiide...
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах