“Намрын ногоон өдрүүд-2014”, “Шилмэл мал-2014”  хамтдаа болно

Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын энэ жилийн “Намрын ногоон өдрүүд-2014” нэгдсэн арга хэмжээний хүрээнд үржлийн шилмэл мал шалгаруулах, үнэ хаялцуулан худалдаалах, өндөр ашиг шимтэй мал, амьтныг сурталчилан олон нийтэд таниулах зорилго бүхий “Шилмэл мал-2014” арга хэмжээ 2014 оны 09 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрүүдэд “Хүй долоон худаг” дахь “Монгол наадам цогцолбор”-т зохион байгуулагдана.

Энэхүү арга хэмжээний үеэр Монгол улсад үржүүлж буй үржлийн шилмэл малыг шалгаруулан, үнэ хаялцуулах дуудлагаар худалдаалахын зэрэгцээгээр гэрийн тэжээвэр амьтад болон монгол нохойн үзэсгэлэн, үндэсний дээл, хувцас, мал аж ахуйн тоног хэрэгслэл, ном товхимол, малын тэжээл, эм бэлдмэл, цагаан идээний үзэсгэлэн худалдаа болно.

Та энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэнээр монгол малын гайхамшигтай арвин генетик нөөц, ашиг шимийн чадавхи, мал аж ахуйн уламжлал, хэв маягийг танин мэдэж, мал үржүүлэгчид Та өндөр ашиг шимтэй малыг худалдан авч, сүргийн чанараа сайжруулан ашиг орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой.

Г.Уянга
оллоо.мн

- See more at: http://zasag.mn/m/mia/view/6606#sthash.Dwt3BEfp.dpuf
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.