Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл мэдээлэл хийлээ.

БЗД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай ресорт” болон “Асем Вилла” хотхоны бохирын шугам задарч, бохир нь хальж Туул гол руу цутгасан талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад холбогдох газруудаас шалгалт хийж, ямар дүгнэлт гарсан талаар өнөөдөр мэдээлэл хийв.

Б.Дэмбэрэл “Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шинжилгээний хариу, дүгнэлт, мэргэжлийн хяналтын байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа талаар мэдээлэл өгье. Анх хоёрдугаар сард иргэдээс мэдээлэл ирсэн. Туул гол руу бохир ус хальж урссан байна гэсэн мэдээллийн мөрөөр очиж үзэхэд АСЕМ-ийн баруун хойд талын бохирын шугамнаас маш их хэмжээний ус хальж хөлдсөн байсан.

113 дугаар худаг гээд байгаа бохирын цэг буюу энд ч бохирын ус халиад замын хажуу тал руу гарч хөлдсөн байсан. Мөн маш муухай үнэр танартай байсан. Нийслэлийн шуурхай удирдлагын төв болон холбогдох газруудад шуурхай мэдэгдэж, яаралтай арга хэмжээ авсан. Далангаас халиад бохир ус нь халиад хөлдчихсөн байсныг та нар харсан байх.

Тэднийхээс цэвэр усны шугам хөлдөөд тогтсон мөс. Бохир ус биш гэсэн.

Мэргэжлийн хяналтын газарт яаралтай хандсны улмаас ажлын хэсэг гарч газар  дээр нь ажиллаж шинжилгээ авсан. Мөн мэргэлжийн хяналтын улсын байцаагчид ажилласан.

Цааны баазын удирдлагууд болон УСУГ-ынхантай мэргэжлийн хяналтынхан шуурхай хуралдсан. Хурлаар тайлбар авч, үүрэг өгсөн. УСУГ-аас есдүгээр сард бохирын шугамыг мөнгө төгрөгийн асуудлаас болоод түр хугацаагаар хаасан юм шиг байна билээ. Гэрээ хийснээс эхлэн бохир усны төлбөр мөнгөө төлөөгүй юм шиг байгаа.

Мөн бохирдуулсан цас мөсийг цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийхийг үүрэгдсэн.

Мэргэжлийн хяналтын газраас шаардлага тавьсны үндсэнд МСS компани бохир мөснүүдээ цэвэрлэсэн. Энэ цэвэрлэсэн мөсөө Богдхан уул буюу цанын баазынхаа зүүн талд аваачиж асгасан. Нэг газраас авсан бохир мөсөө дархан цаазат газарт аваачиж хаясан нь ямар учиртай юм бэ. Яаралтай цэвэрлэ гэсэн шаардлага тавьсан. Ийм байж болохгүй ээ. Мэргэжлийн хяналтын газраас дээрх бохир мөснөөс дээж авч шинжилгээнд өгсөн. Шинжилгээгээр гэдэсний бүлгийн савханцар илэрсэн. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Тэгвэл дээрх яриад байгаа цэвэр усны шугам гэдэг асуудал үгүйсгэгдэж байна.

Богд хан уулын дархан цаазат газрын захиргаанаас албан тоот ирсэн. Үүний дагуу зөрчлийн хэрэг үүсгэж таван сая төгрөгөөр торгосон. Мөн мэргэжлийн хяналтын газраас 5 сая, зөвшөөрөлгүй газарт бохир мөсөө асгасанд нь 300 мянган төгрөгөөр гээд нийт 10 сая 300 төгрөгөөр торгоод өнгөрсөн.

Бохирдсон мөс цасаа цэвэрлэхгүй байгаагаас болж гадаа дулаарч байгаа энэ өдрүүдэд урсаж хайлж байна.  Холбогдох хүмүүст нь хальсан халиагаа цэвэрлэхийг шаардаж шаардлага тавихаар МХЕГ-аас тавьсан шаардлагыг биелүүлсэн. Хашаанаас гаднах мөс цас хамаагүй гээд байгаа. Ажилчид нь олон нийтийн сүлжээнд янз бүрийн худлаа мэдээлэл тарааж байна. Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй.

Дан ганц МCS групп гэхгүй бүгдтэй нь хатуу тэмцэнэ. Туул голоо бохирдуулахгүй байхын тулд салбар яам, Туул голын сав газрын захиргаатай хамтран ажиллана” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-04-03 11:04:17
    өмхий лаларуудын баас шээсийг өөрсөөөр ни цэвэрлүүлж аманд чихэхгүй дээ уул хангай бузарласан сүгнүүдийг тэнгэр ниргэг
  • зочин 2019-04-03 08:01:44
    хузуугуй хунээр цэвэрлуул муу америкийн тагнуул урвагч зоригийн алуурчин элбэгдоржийн монгол улсад учруулсан хор уршгийн л нэг нь
  • Бат 2019-04-03 07:16:40
    Элбэгдорж түүний баг хоолонд хүрсэн хотхон олон улсын семинар зохион байгуулах нэрээр их идэцгээсэн дээ гэхдээ сайн хийхгүй муу байна
    •  2019-04-04 11:36:57
      сайн хийвэл унац ирэхгүй шүү дээ. унагаах аргаараа л хийнэ шүү дээ