Бага ангийн сурагчдын дунд олимпиад зохион байгуулахыг, янз бүрийн хураамж авахыг хориглолоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар багш нарын ачааллыг бууруулах чиглэлээр зарим шийдвэрийг гаргасан байна.

Энэ хүрээнд хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулах, багш нарыг орон нутгийн Засаг захиргаанаас зохион байгуулж байгаа төрөл бүрийн ажилд татан оролцуулахыг хориглох шийдвэр гаргажээ.

Мөн бага ангийн сурагчдын дунд олимпиад явуулахыг хориглож, төрөл бүрийн уралдаан, тэмцээн зохион байгуулахад сурагчдаас төлбөр, хураамж авахыг хориглох шийдвэр гаргалаа.

Салбарын сайд Ё.Баатарбилэг “Бага ангийн хүүхдүүдийг элдэв уралдаан олимпиадад оролцуулахгүй байх үүрэг чиглэлийг өгч байна.

Дэлхийн аль ч өндөр хөгжилтэй оронд бага ангийн сурагчдыг уралдуулдаг жишиг байхгүй. Хүүхдүүдийг их стресстүүлж, ялгавар үзүүлдэг. Янз бүрийн одон медаль зүүлгэдэг. Амжилтгүй оролцсон хүүхдүүд сэтгэлээр унадаг, өөртөө итгэлгүй болдог. Уралдаан, тэмцээн зохиох нь бага ангийн хүүхдүүдийг эрэмбэлж, ялгаа үүсгэсэн суралцах хүсэл эрмэлзлийг бууруулсан, сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан үйлдэл болоод байна.

Гэхдээ авьяас чадварыг нь нээх, ахмад үеэ хүндлэх, бие бялдрын хөгжилтэй болгох гээд багийн спортыг хөгжүүлэх уралдаан тэмцээнийг зохион байгуулахыг дэмжинэ. Ялангуяа цэцэрлэгийн хүүхдүүдийг багаар нь хөгжүүлэх хэрэгтэй байна.

Харин цэцэрлэг, бага ангийн сурагчдын дунд багаар өрсөлдөх тэмцээн явуулахыг дэмжинэ. Өмчийн хэлбэрээс үл хамааран бүх ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг яамнаас зохион байгуулаагүй тэмцээн, олимпиадад оролцуулахгүй. 9-12 дугаар ангийн хүүхдүүд улсын шалгалт бэлтгэнэ. Тийм болохоор яамнаас албан ёсоор зарласан, олон улсын олимпиад дотоодын уралдаан тэмцээнд хүүхдүүдийг зохион байгуулалтайгаар татан оролцуулахгүй байхыг чиглэл болгож байна. Цаашид олимпиад уралдааныг яамны журманд нийцүүлнэ.

 Маш олон төрлийн тэмцээн олимпиад зохион байгуулж байгаа нь сурагчид болон багшийн ачааллыг зохиомлоор нэмэгдүүлж байна гэж үзэж байна” гэв.

Мөн Баянмонгол чуулгын 50 жилийн ой тохиож байгаа. Ойг угтаж хөгжмийг иж бүрэн шинэчилж засварлах ажлыг шийдвэрлэлээ. Шинээр уран бүтээл туурвих боломж бүрдэнэ. Соёл урлагийн газарт хөрөнгө оруулж анхаарч байгаа нэг шийдвэр юм.

Засгийн газраас цалин нэмчихээд илүү цагийн мөнгийг олгохгүй байна гэх зөрүү ойлголт яваад байсан. Ийм зөрчил гарсан учраас заслаа. Багш нар нэмэгдсэн цалин дээрээ илүү цагийн хөлсөө аваад явах боломж бүрдлээ. Оны эхнээс олгох ёстой байсан илүү цагийн хөлсийг нөхөж олгоно.

Багш нарын ажлын ачааллын талаар их ярьж байна. Үндсэн багшлах ажлаас нь гадна өөр ажлын хиймэл ачаалал нэмэгдүүлж байгаа тул улсын хэмжээнд тодорхой хэмжээнд хязгаарлах сайдын тушаал гаргасан байна. Багш нар багшийнхаа ажлыг хийх ёстой.

Орон нутгийн засаг захиргаанаас зохион байгуулж байгаа ажилд оролцохгүй, хориглож байгаа талаар сум, орон нутгийн Засаг дарга нарт чиглэл өгсөн байна. Мөн янз бүрийн хураамж авахыг хориглосон байна шүү.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-04-03 09:09:18
    Бага ангийн хүүхдүүдийг 4,5-р анги төгстөл нь дүгнэхгүй байх нь чухал байна. Дээрхи сайдын гаргасан шийдвэртээ санал нэг байна. Багийн спортоор нэгэн жигд хичээ...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-04-03 07:38:05
    4 сарын 6 мен 25 нд монгол хэл математикийн олимпиадад ор гээд хуухдуудээс 5000, 6000 тегрег авсан тегсдэлгэрэх сургууль одоо яах юм бол
  • зочин 2019-04-03 07:35:00
    гэрэл мал чинь нэг бичсэнээ хэд дахин бичдэг эргуу мал вэ шинэ юм болов уу гээд уншихаар л емнех бичсэнээ давтаад байх юм естой эргуу амьтан бна даа