Хээлтэй халим 22 кг хуванцарт хахаж үхжээ
Италийн Байгаль орчин хамгаалахын сайд Сержо Коста нэг удаагийн хуванцар сав, эд зүйл хэрэглэхийг хориглох хууль санаачилна гэдгээ мэдээлэв.

Энэ сарын 1-нд Сардини арлаас олдсон, үхсэн халимны ходоодноос хоол хүнс биш дан хуванцар сав гарсан нь түүнийг эмзэглүүлэн, ийм алхам хийхэд хүргэсэн гэнэ.

Тэрбээр цахим хуудсандаа "Үхсэн халимны ходоодноос 22 кг хуанцар сав, сэрээ, аяга зэрэг зүйл гарчээ. Энэ бол тэр амьтны үхлийн шалтгаан. Бид "алуурчин" болсон хэрэглээнээсээ татгалзах цаг хэдийн болсон" гэж бичжээ. Италийн эрэг орчмын Неаполь зэрэг зарим хотод нэг удаагийн хуванцар хэрэглээг хориглосон хууль баталсан бөгөөд ирэх V сарын 1-ээс хэрэгжүүлэх юм байна.



С.Цэцэг

https://9gag.com/gag/aVY2Y8y?fbclid=IwAR0bm4d4AbzLB2kWblIdhsJ-bRld_SiDlXKOW5NNy4sVg8gfcl-8tMuaPJQ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.