В.Зеленьский: Амлалт байхгүй бол урам хугарна гэж үгүй

Украины ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураалт боллоо. Сонгуулийн дүнг харахад инээдмийн жүжигчин В.Зеленьский хамгийн их санал авснаар бусад нэр дэвшигчээ ардаа орхиод байна. Ингэснээр тэрээр энэ сарын 21-нд болох сонгуулийн хоёрдугаар шатанд  одоогийн ерөнхийлөгч П.Порошенкотой өрсөлдөх юм.

Харин В.Зеленьский ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөсөө өмнө гурван жил гаруй телевизийн хошин хөтөлбөрт төрийн тэргүүний дүрд тоглож байсан аж. Гэхдээ түүний энэ хошигнол бодит болж, биелэх боломжтой болоод байна. Нэрт жүжигчин В.Зеленьский сонгуулийн эхний шатанд 30.4 хувийн саналаар ялалт байгуулсан юм. Тэрээр17.8 хувийн санал авсан одоогийн ерөнхийлөгч П.Порошенко, 14.2 хувийн саналтай Украины төмөр хатагтай, ерөнхий сайд асан Юлия Тимошенко нарыг ардаа орхиод байна. В.Зеленьский “ВВС” агентлагт “Би их баяртай байна. Гэхдээ энэ төгсгөл биш” гэж эхний сонгуулийн шатны дүнг зарласны дараа хэлсэн байна.

Украины нийгэм улс төрийн  нэртэй хоёр улстөрийн зүтгэлтнийг ардаа орхисон жүжигчин В.Зеленьский гэж хэн бэ.

В.Зеленьскийгийн хувьд ерөнхийлөгчийн сонгуулийн  өрсөлдөөн нь хошигнож, тоглоом хийснээр эхэлжээ. Тодруулбал, телевизийн хошин нэвтрүүлэгт оролцсоноор эхэлсэн байна. Украины телевиз гурван жилийн өмнөөс олонд танигдсан нэвтрүүлэг болох “Ард түмний зарц” нэртэй цувралыг гаргаж эхэлжээ. Хөрөнгө мөнгөтэй, олигархиуд улстөрийн эрхийг удаан хугацаагаар ноёрхсон байдлыг  энэ нэвтрүүлгээр тус телевиз өөрчлөхийг зорьсон байна. Нэвтрүүлэгт оюутнууд нь нийтийн цахим сүлжээнд багшийнхаа Украины улс төрийн талаар, авлигатай тэмцэх тухай  илтгэлийг тавина. Ингэснээр  багш санаандгүй ерөнхийлөгч болдог байна. Ингэж тус улсад нүүрлээд байгаа хоёр гол асууудлыг хөндсөн хошигнол,хөтөлбөрийн санааг үзэгчийнх нь зарим нь тоглоом шоглоомоор, зарим нь  ноцтойгоор хүлээн авчээ. Мөн ерөнхийлөгч П.Порошенко болон бусад улстөрчдийг  авлигын хэрэгт буруутгагдаж  байгааг харуулсан байна. Харин өнгөрсөн жилийн гуравдугаар сард “Ард түмний зарц” хөтөлбөрийг санаачлагчид нэвтрүүлэгтэй адилхан нэртэй нам байгуулжээ.  Гэхдээ улс төрд хүчээ сорих болсноо зарлахаас өмнө  В.Зеленьскийг хүмүүсийн дунд явуулсан санал асуулгаар ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой хүмүүсийн тоонд багтсан гэж тодорхойлсон байна. Эцэст нь өнгөрсөн нэгдүгээр сард сонгуульд нэр дэвшиж байгаагаа зарлажээ. Тэрээр орос, украинаар сайн ярьдаг нь Украины зүүн хэсэгт амьдардаг иргэдээс  санал авахад ихээхэн дэмжлэг болсон аж. Гэхдээ түүний кампанит ажил нь маргаан, зөрчилдөөнөөс ангид өнгөрсөнгүй.  В.Зеленьский  тус улсын хамгийн нэртэй телевизийн нэг  1+1 телевизийн эзэн, П.Порошенкогийн хуучин өрсөлдөгч Украины олигархи Игорь Коломойскитой худалдааны асуудлаар холбоотой байснаа онцолсон байдаг. Инээдмийн жүжигчнийг шүүмжлэхдээ Коломойски  В.Зеленьскийн улс төрийн амжилт, өсөлтийг хариуцсан бөгөөд шүүмжлэгчдийн ихэнх нь түүнийг Засгийн газрыг тэргүүлбэл түүний засаглал тэрбумтны нөлөөнд автаж болно гэж айж байгаа ажээ. В.Зеленьский хэдийгээр тэрбумтантай дотно харилцаатай гэдгээ зөвшөөрсөн ч түүнийг төрийн тэргүүнээр сонгогдсон тохиолдолд энэ нь нөлөөлнө гэдгийг үгүйсгэжээ.

В.Зеленьский улс төрд хамгийн ойртож очсон нь телевизийн хөтөлбөрт тоглосон үе байсан бөгөөд  кампанит ажлаа өөр арга, зохион байгуулалттай хийжээ. Тэрээр “Албан ёсны нийтийн хурал хийж, улс төрийн илтгэл тайлангаа” танилцуулсангүй. Түүний сонгуулийн сурталчилгаа хийх орон зай нь нийтийн цахим сүлжээ, түүний захиа, твиттер, фэйсбүүк, youtubе-д хөгжилтэй бичлэг тавьсан цахим орчин аж.  41 настай жүжигчин  туршлага багатай, улс төрийн хатуу үзэл бодолгүй гэдгээ зөвшөөрсөн байна.  Тэрээр “Амлалт байхгүй бол урам хугарна гэж” байхгүй хэмээн хэлжээ. Гэхдээ түүний амлалт хэрэгжинэ гэж таамаглавал энэ нь хөгжилтэй биш болох болно. Учир нь Европын ядуурлын төвшин хамгийн өндөр үзүүлэлттэй орны нэг гэдэгтээ ч биш, Украины дараагийн ерөнхийлөгч болох хүн таван жилийн хугацаанд 12 мянга гаруй хүн амь үрэгдсэн  тус улсын зэвсэгт хүчин болон зүүний салан тусгаарлагчдын хооронд гацсан мөргөлдөөнийг шийдэх асуудлыг өвлөж авах юм. Харин энэ улс эдийн засгийн нягт харилцааг бий болгохын тулд Европын холбооны шаардлагыг биелүүлэхийг эрмэлзэж байгаа юм. Европын холбооны мэдээлснээр ойролцоогоор Украины 44 сая иргэний 12 хувь буюу ОХУ, Крымд амьдардаг иргэд эдлэх эрхээ хасуулсан аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

жүжигчин В.Зеленьский хамгийн их санал авснаар бусад нэр дэвшигчээ ардаа орхиод байна. Ингэснээр тэрээр энэ сарын 21-нд болох сонгуулийн хоёрдугаар шатанд  одоогийн ерөнхийлөгч П.Порошенкотой өрсөлдөх юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.