Түүхч сайдын түүхээ “устгах“ төлөвлөгөө
Ё.Баатарбилэг сайд ажлаа авангуутаа "Багш, сурагчийн ачааллыг бууруулна" гээд л  сүржин гэж жигтэйхэн. Түүний энэ санаачлага хөрсөн дээр буух эсэх нь эргэлзээтэй. Угаас энэ салбарт сайдаар очсон хүн бүр л ямар нэг сүржин даржин мэдэгдэл хийж, уриалга дэвшүүлж попордог. Ё.Баатарбилэг ч тэр л замаар явж байгаа.

Харин өнгөрсөн долоо хоногт эрхэм сайдын нэг үг олон нийт тэр дундаа архитекторчдын уурыг барсан мэдэгдэл хийлээ.
 
Тэрбээр "Хотын төвийн байршилтай ашиглалтын шаардлага хангахаа больсон музейнүүдээ төрийн өмчийн газар руу шилжүүлээд дуудлага худалдаанд оруулаад олсон санхүүжилтээрээ шинэ музейн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх боломжийг бид судалж байна. Монголд өнөөдөр музейн зураг төсөл хийдэг мэргэжлийн архитектор байхгүй. Учир нь Монголд өнөөдөр ашиглагдаж байгаа музей, театрын барилгуудын зураг төслийг дандаа гадны уран бүтээлчдээр хийлгэсэн байдаг. 1990 оноос хойш Монгол Улсад үндэсний хэмжээний театр, музей баригдаагүй. Тиймээс энэ жил ядаж театр, музей хоёрынхоо зургийг нь бэлэн болгоод төсвөө тодорхой болгохоор зорьж байна" хэмээжээ.

Энэ асуудалтай холбогдуулан хамгийн эхэнд Байгалийн түүхийн музейн барилгатай холбоотой асуудал хөндөгдөнө. Байгалийн түүхийн музейн барилга ашиглалтын шаардлага хангахгүй хэмээн хаалгаа бариад зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Өнгөрсөн хугацаанд тус музейн шинэ байрыг Солонгос улсын тусламжтайгаар барихаар болсон ч асуудал тэгсхийгээд намжсан. Харин одоо тус барилгын газрыг дуудлага худалдаанд оруулах гэнэ.  Дараа нь яах вэ? Нэгэнт дуудлага худалдаанд ороод тухайн газар бусдын мэдэлд очно. Харин газраа зарсан мөнгөөрөө музейгээ босгоно. Шинэ сайдын төлөвлөгөө бол энэ. Харганы ноос түүгээд эсгий хийхийн үлгэр шиг л юм болох нь. Үр дүнд нь монголчууд байгалийн түүхийн музейн тухай домог яриа хүүрнэх вий.

Уг нь одоогоос дөрвөн жилийн өмнө Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатар музейн зураг төслийг 400 саяар хийлгэсэн тухай мэдэгдэж байсан. Гэвч улсын хөрөнгөөр хийгдсэн тэрхүү зураг төсөл шинэхэн сайдын таалалд нийцэхгүй байгаа гэнэ. Сайд Монгол музейн зураг төсөл хийх хэмжээний архитекторч байхгүй гэнэ. Уг нь Монголд бүхэл бүтэн архитекторчдын эвлэл бий. Харин тэд шинэ сайд Ё.Баатарбилэгт таалагдсангүй. 

Ямартай ч жил гаруйнхны тийзтэй томилолт авсан эрхэм сайд музейн газруудыг шуудруулахаар зэхсэн бололтой. Архитекторч байхгүй, хөрөнгө байхгүй. Иймээс газраа зараад гаднынхнаар зураг төслөө хийлгээд музей босгоно. Тэр ийм л төлөвлөгөө боловсруулж. Түүхч мэргэжилтэй сайдын балгаар Байгалийн түүхийн музей ч үгүй, газар ч үгүй үлдэх вий. Болгоомжлол сэрэмж хаана ч илүүддэггүй.
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Z 2019-04-04 05:57:07
    Ym hiideg dugardag hun l baluulah ymda. Yu ch hiihgui zuger sugad bga saiduda baalaach
    66.181.161.81
    Мэдэгдсэн Хариулах
  • Баатар 2019-04-04 00:23:14
    Залуугаасаа л дарга болох гэж гүйдэг байсан хүн дээ. Архангайн засаг даргын албыг луйвраар авч байсан шүү
    59.153.114.115
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-04-04 00:07:55
    Баатарбилэг мэргэжлээрээ өөдтэй ажиллаагүй тул түүх мэдэхгүй. Бадамжунайгийн ойрын хамаатан Түүнийг ХХААХҮ-ийн сайд байхад тэнд зөвлөх нэрээр хоол хороож байсан...
    59.153.114.115
    Мэдэгдсэн Хариулах
  • bazuulsan 2019-04-03 09:22:49
    baatarbilegch yu ch hiihgueii bayarsaihan, tsedevsuren gej balai 2 bolovsrolgui avgaid bazuultsan bn le sh de. 2 shulmast buldugduultsen hun yugaa hiih bile de
    182.160.33.192
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОчин 2019-04-03 09:12:55
    Хэл уран зохиол, түүхийн хичээлийг оруулж байх хэрэгтэй. Хүүхдүүд маань түүхээ мэдэхгүй байна шүү...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Өвгөн 2019-04-03 06:15:39
    Үгүйсгэх хандлага бодитой ажил, өөрчлөлтөд хүргэхгүй, хүндхэн ажлыг бүтээж чадахгүй нөхөд буруу зөвгүй бураад л, бидний асуудлыг бид л шийдэх, мэргэжлийн хүн .....
    49.0.212.233
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-03 04:56:31
    Архитектор гэж нэр л байхаас чаддаг хүн байхгүй ш дээ. Энэ холион бантан болсон УБ-г хараач
    202.179.24.156
    Мэдэгдсэн Хариулах
  • Novsh 2019-04-03 02:00:28
    Arhitector tuluvlult hiideggui yum. Gazraa zarsan darga avilgachida hel de. Baatarbileg bolovsrolin yamni avilgachidad bazuulaad yu ch hiij chadahguiee
    150.129.143.71
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-04-03 01:45:50
    еедтэйхэн архитекторчидтэй байсан бол улаанбаатар хотын телевлелт ийм байх уу зуун ерхтэй арван байшинтай хедее сумын телевлелт ч хийж чаддаггуй ш дээ
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах